Лидокайн Айвико (Lidocaine Aivico)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2%-2 мл · 50 ширхэг
2%-50 мл · 1 ширхэг
Хэрэглэх заалт
- Хэм алдагдлын эсрэг хэрэглэнэ.
- Түлэгдэлт, шарх, хэвлийн болон цээжний хөндий, шүд, шээсний зам, хамар, хоолой, чихний хөнгөн мэс заслын үед хэсгийн мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Лидокаинд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Артерийн гипотензи, брадикарди, зүрхний архаг эсвэл цочмог дутагдал, тосгуур-ховдлын хориг, элэгний өвчин, миастени болон шокийн үед хэрэглэхгүй.