Лидокайн Беларус (Lidocaine Belarus)
Belmedpreparaty RUE
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1%-20 мл · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Эпидураль, нэвчүүлэн болон гадаргуугийн мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Мэдрэлийн хоригт хэрэглэнэ.
- Ховдлын хэм алдагдлын эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Лидокаин, амидын бүлгийн хэсгийн мэдээгүйжүүлэгч эсвэл эмийн бусад бүрэлдэхүүнд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Эпидураль мэдээгүйжүүлэгт хүнд цус алдалт, шок, тарилгын хэсгийн үрэвсэл эсвэл сепсистэй үед хэрэглэхгүй.
- Хэм алдагдлын эмчилгээнд хүнд дамжуулалтын алдагдал, ялангуяа тосгуур-ховдлын хоригтой үед хэрэглэхгүй.