Лидокайн Дальхимфарм (Lidocaine Dalchempharm)
Дальхимфарм ОАО
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2%-2 мл · 10 ширхэг
Хэрэглэх заалт
- Дамжуулах, нэвчүүлэн, нугасны болон эпидураль мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Нүдний практикт ретробульбар, парабульбар, субконьюктиваль болон төгсгөлийн мэдээгүйжүүлэгт хэрэглэнэ.
- Тогтвортой ховдлын пароксизмаль тахикарди, ялангуяа миокардын шигдээс болон зүрхний мэс заслын үед хэрэглэнэ.
- Титэм судасны цочмог хам шинжийн үед ховдлын тахикарди, фибрилляцийн дахилтаас сэргийлнэ.
- Зүрхний гликозидын хордлогын шалтгаант ховдлын хэм алдагдалд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Лидокаин эсвэл амидын бүлгийн хэсгийн мэдээгүйжүүлэгчид хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Тарилгын хэсэгт халдвар, үрэвсэлтэй үед хэрэглэхгүй.
- Синусын зангилааны сулрал, III зэргийн тосгуур-ховдлын хориг, синоатриал хориг, Вольф–Паркинсон–Уайтын хам шинж, кардиоген шок эсвэл ховдлын доторх дамжуулалтын алдагдалтай үед хэрэглэхгүй.