Лидокайн гидрохлорид+ Эпинефрин (Lidokain gidrokhlorid+ Epinefrin)
Yuhan Corporation
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2%-1.8 мл · №50
Хэрэглэх заалт
- Бүтээгдэхүүнийг шүдний ерөнхий эмчилгээ, олон шүд авахуулах, хиймэл шүд хийх, шүдний сувгийн болон тулгуур эдийн эмчилгээ хийх зэрэг энгийн болон төвөгтэй ажилбаруудын үед мэдрэлийн хориг (дамжуулалтын) эсвэл нэвчүүлэх мэдээгүйжүүлэлтийн аргаар хэсгийн мэдээгүйжүүлгийн үед хэрэглэнэ.
- ҮР ДҮНТЭЙ БАЙДАЛ
- Захын мэдрэлийн системийн аксоноор сэрэл дамжилтыг хориглож мэдээ алдуулалтыг үнэлэх зорилгоор хэд хэдэн эмнэлзүйн судалгаа хийгдсэн ба судас агшаагч бодистой хэрэглэх үед мэдээ алдуулалт үр дүнтэй байсан:
- (Friedman, P.M.: Хэсэг газарт мэдээгүйжүүлэгч эмүүдийн харьцуулсан судалгаа, Dermatol Surg 25:12, 1999/Buckley, J.A., Ciancio, S.G., Mc Mullen, J.A.: Тулгуур эдийн мэс ажилбарын үед эпинефрин бүхий хэсгийн мэдээгүйжүүлэгч эмийн үр нөлөөний судалгаа, J. Periodontol 55:653- 657, 1984)
- (Jacob, W.: Хэсгийн мэдээгүйжүүлэгчид ба судас агшаах бодисын нэмэлтээр хэрэглээнд гарсан үр дүн, Newslett Int Fed Dent Anesthesiol Soc 2(1):3, 1989/Bennett, C.R.: Monheim's “Шүдний практикт хэсгийн мэдээгүйжүүлэх эмийн өвдөлтийн хяналт”, ed 7, St. Louis, 1983, Mosby-Year Book).
- ЭМ СУДЛАЛ
- Лидокаин гидрохлорид
- Ангилал: Амидын бүлэг
- Бусад нэршил: Ксилокаин
- Химийн томьёо: 2-Диэтиламино 2’, 6-ацетоксилидид гидрохлорид.
- Эмийн үйлдлийн хүч: 2 (прокаин=1)
- Хоруу чанар: 2 (прокаинтай харьцуулсан үр дүн)
- Эмийн үйлдлийн механизм: Мэдрэлийн ширхэгийн мембраныг бэхжүүлж, сэрэл үүсэх, дамжуулахад шаардлагатай ионы урсгалыг дарангуйлах замаар хэсгийн мэдээ алдуулалтыг идэвхжүүлнэ.
Эсрэг заалт
- Эпидурал мэдээгүйжүүлэлтийг дараах нөхцөлд хориглоно:
- их хэмжээний цус алдалттай болон тус эмийг хэрэглээд шоконд орж байсан өвчтөнүүдэд
- Цусны үжилтэй өвчтөнүүдэд
- Хэрэглэх газар үрэвссэн бол эпидурал мэдээгүйжүүлэлтийг тарьж болохгүй.
- Тус эм болон бусад амидийн төрлийн хэсгийн мэдээгүйжүүлэх эмэнд хэт мэдрэмтгий өвчтөнүүдэд
- Судас нарийсгах үйлдэлдэх эмэнд хэт мэдрэмтгий өвчтөнүүдэд
- Цусны даралт ихсэлт, судас хатууралт, зүрхний дутагдал, гипертиреодизм, чихрийн шижин, судас нарийсалттай өвчтөнүүдэд
- Энэхүү эмийг дараах өвчтөнүүд болгоомжтой хэрэглэнэ.
- Дараах тохиолдолд эпидурал мэдээгүйжилтыг болгоомжтой хийнэ:
- Менингит, полиоэнцефаломенингомиелит зэрэг төв мэдрэлийн системийн эмгэгтэй өвчтөнд