Линекс форте (Lineks forte)
Lek Pharmaceuticals d.d
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2000000000 CFU · 14 капсул
2000000000 CFU · 28 капсул
Хэрэглэх заалт
- Линекс форте бэлдмэл нь гэдэсний микрофлорын тэнцвэрт байдал болон үйл ажиллагааг дэмжиж бэхжүүлдэг.
- Линекс форте бэлдмэлийг насанд хүрэгсэд ба өсвөр насныхан, хүүхдэд дараах шалтгаантай суулгалт, гэдэс дүүрэлт, хоол боловсруулах замын бусад хямралын үед хэрэглэнэ:
- Хүүхэд ба насанд хүрэгсдийн хоол боловсруулах замын вирусын болон бактерийн шалтгаантай халдвар (ротавирусын халдвар, аялагчдын суулгалт гэх мэт)
- Бактерийн эсрэг бэлдмэлийн эмчилгээ (антибиотик ба бактерийн эсрэг бусад нийлэг бэлдмэл)
- Хэвлийн хөндийн болон аарцгийн хөндийн эрхтний туяа эмчилгээ.
- Линекс форте бэлдмэлийг дараах тохиолдолд насанд хүрэгсэд ба 12-оос дээш насны өсвөр насныханд хэрэглэнэ
- Helicobacter pylory-ын халдварыг устгах стандарт эмчилгээний үед туслах эм болгон хэрэглэнэ
- Өтгөн хаталтын үед биеийн байдлыг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.