Дэд гарчиг
Лизак шоколад (Lizak shokolad)
Farmak JSC
- Эмийн хэлбэр
- Шахмал
- Олон улсын нэршил
- Деквалиний хлорид + лизоцим (Dequalinium chloride + lysozyme)
- Жороор олгох нөхцөл
- Жоргүй
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Уг бэлдмэлд мэдрэг үүсгэгчээр үүсгэгдсэн амны хөндий болон хоолойн үрэвсэлтэй (улаймал, шархлаат, фиброзны буйлны үрэвсэл, шүлхий амны хөндийн үрэвсэл, ам болон хоолойн мөөгөнцөр, залгиур хоолойн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолойн үрэвсэл, хэлний үрэвсэл) тохиолдолд хэсэг газрын антисептик үйлдэл үзүүлэх зорилгоор хэрэглэнэ.
- Ам залгиурын мэс заслын дараах болон халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
- Уг бэлдмэлийн найрлагад буй идэвхтэй бодис болон бусад нэмэлт найрлагуудад хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.
- Дөрөвч аммонийн нэгдлүүдийн харшил (жишээлбэл, ).
- Бусад эмийн бэлдмэлүүд, эмийн хэлбэрийн харилцан нөлөө
- Каексалаттай (цусны калийн хэмжээ ихсэлтийг эмчлэх эм) хавсруулан хэрэглэхэд ходоод гэдэсний замын салст бүрхүүл болон арьсны хүнд хэлбэрийн үхжилт эмгэг үүсгэж болзошгүй.
- Анионы детергентүүд буюу шүдний оотой хавсруулан хэрэглэхэд Деквалин хлоридын бактерийн эсрэг идэвхийг бууруулж болно.
- Бэлдмэлийг холинестеразын дарангуйлагчидтай хамт хэрэглэж болохгүй.
- Лизоцим нь пенициллин, зэрэг бактерийн эсрэг эмийн үр нөлөөг хүчжүүлдэг.
- Эмийн бэлдмэлийг хэрэглээний анхааруулга
- Гоньд ба гааны амттай шахмал нь сахар агуулаагүй тул чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэж болно.
- 1 уусдаг шахмалд 0.05 ХЕ шоколад болон жүржийн амт оруулагч орсон тул чихрийн шижин өвчтэй хүмүүстэй болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Эмнэлзүйд ерөнхий халдварын шинж тэмдэг илэрсэн бол бактерийн эсрэг системийн үйлдэл үзүүлдэг эмчилгээг заавал хавсруулах хэрэгтэй. Хэрэв Лизак хэрэглэж байх үед ямар нэг сөрөг нөлөө илэрвэл эмчилгээг зогсоох, эсвэл өөр эмийн бэлдмэлээр сольж хэрэглэх хэрэгтэй. Уг эмийн бэлдмэлийг өөр эмийн бэлдмэлтэй хавсруулан хэсэг газрын эмчилгээнд хэрэглэж байгаа тохиолдолд анхааралтай, болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Гоньд, гааны амттай шахмалууд нь лактоз агуулдаг тул галактоз үл тэвчил, лактазын дутагдал эсвэл -галактозын шингээлт алдагдлын хам шинж бүхий удамшлын ховор хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд хэрэглэж болохгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Эм
Бензалконийн хлорид (Benzalkonium chloride)
Эмэгтэйчүүдийн бусад эм › Үтрээнд хэрэглэх жирэмслэлтээс хамгаалах эм
Ходоод (Gaster)
Ходоод (Gaster) нь хоол боловсруулах замын хамгийн өргөн хэсэг ба улаан хоолойгоор дамжин ирсэн хоолонд анхан шатны боловсруулалт хийн, цааш шилжих хүртэл хадгална. Ингэхдээ ходоодны булчирхайнаас ялгарсан хүчлийн тусламжтай бүхэл хатуу зүйл нь шингэрэн зутан холимог болдог. Ходоод нь pars anterior, pars posterior гэсэн хоёр ханатай ба амсар (Pars cardiaca), ёроол (Fundus gastricus), их бие …
Эм
Хлорамфеникол (Chloramphenicol)
Нүдний эм › Нүдэнд хэрэглэх антибиотик
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Эм
Глюкоз (Glucose)
Цус орлуулах ба сэлбэх уусмал › Парентерал тэжээлийн уусмал