Лориста (Lorista)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
25 мг · 28 ширхэг
50 мг · 28 ширхэг
12.5мг + 100 мг · 28 ширхэг
12.5мг + 50 мг · 28 ширхэг
25мг + 100 мг · 14 ширхэг
25мг + 100 мг · 28 ширхэг
Хэрэглэх заалт
- Артерийн даралт ихдэлт.
- Артерийн даралт ихсэлт, зүүн ховдолын гипертрофи бүхий өвчтөнд зүрх судасны өвчлөл, нас баралтын эрсдэл, зүрх судасны эндэгдэл, цус харвалт, зүрхний булчингийн шигдээсийн давтамжыг бууруулахад.
- Артерийн даралт ихдэлт, протеинури 0,5 г/өдөр бөөрний үйл ажиллагааны алдагдалай чихрийн шижингийн 2-р хэв шинжтэй өвчтөнд даралт бууруулах зорилгоор нэгдмэл эмчилгээний нэг хэсэг болгон
- АХФ дарангуйлагчид үр дүнгүй эсвэл АХФ дарангуйлагчидад үл тэвчилтэй зүрхний архаг дутагдал. Зүрхний архаг дутагдалын гемодинамик тогтвортой өвчтөнд лозартанг АХФ дарангуйлагчидад шилжүүлэх шаардлагагүй өвчтөнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дах аль нэг нэгдэлд хэт мэдрэг байдал.
- Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутагдал (хэрэглээний туршлага дутмаг).
- Чихрийн шижин ба / эсвэл бөөрний дунд болон хүнд хэлбэрийн эмгэгтэй өвчтөнүүдэд алискирен ба алискирен агуулсан эмийг тогтмол хэрэглээт өвчтөн (түүдгэнцрийн шүүгдэлтийн хурд биеийн гадаргуугийн талбайд 60 мл/мин/1,73 м2-с бага) («Эмийн харилцан нөлөө» үзнэ үү).
- Чихрийн шижингийн нефропати бүхий өвчтөнүүдэд AХФ дарангуйлагч хэрэглэж буй үед
- Удамшлын лактоз үл тэвчилтэй, лактазын дутагдал, глюкоз-галактозын мальабсорбцийн хам шинж.
- Жирэмсэн, хөхүүл үе
- 18 хүртэлх насны хүүхдэд (үр дүн, аюулгүй хэрэглээ судлагдаагүй) хориглоно.