Лумитин (Lumitin)
Chengdu Kanghong Biotechnology Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг / мл-0.2 мл · №1
Хэрэглэх заалт
- Насжилтын шалтгаант шар толбоны сөнөрөлийн нойтон хэлбэр (nAMD)
- Эмгэг миопийн шалтгаант шар толбоны шинэ судасжилтаас үүдэлтэй харааны алдагдал (pmCNV)
- Чихрийн шижингийн шалтгаант шар толбоны хаван (DME)-аас үүдэлтэй харааны алдагдал
- Нүдний торлогийн венийн судасны бөглөрлийн шалтгаант шар толбоны хавангаас үүдэлтэй харааны алдагдал (торлогийн салаа венийн бөглөрөл болон төвийн венийн бөглөрөл RVO)
Эсрэг заалт
- Конберцепт эмэнд эсвэл найрлаган дахь аль нэг бодист хэт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэх эсрэг заалттай. Хэт мэдрэгшил нь нүдний доторх ноцтой үрэвслийг үүсгэх боломжтой.
- Нүдний доторх болон эргэн тойрны үрэвсэлтэй өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
- Мөн нүдний дотор талын идэвхтэй үрэвсэлтэй бол энэхүү эмийг хэрэглэхийг хориглоно.