Opens in a new tab
Нэвтрэх
  • Лурикал ВЖ тосон түрхлэг 0.12% (Lurikal VJ toson turkhleg 0.12%)

    Towa Pharmaceutical Co., Ltd.
    Эмийн хэлбэр
    Тосон түрхлэг
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    5 г · №10
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • ˂Тохирох бичил биетэн˃
    • Гентамицинд мэдрэг бактер
    • ˂Хэрэглэх заалт˃
    • Цэврүүтэх, шархлах, ярших хэлбэрээр илрэх эсвэл хоёрдогч халдвараар хүндэрсэн дараах эмгэгүүд:
    • Экзем, арьсны үрэвслийн хэлбэрүүд(арьс эвэрших, даамжирсан палмарис, хажирст дерматит), , алга улны архаг
    • Гэмтэл, түлэгдэл эсвэл мэс заслын шархны хоёрдогч халдваруудад хэрэглэнэ.
    • Бетаметазон дипропионат ба гентамицин эсвэл туслах бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг байдал
    • Дараах нөхцөлд эмийг хэрэглэхгүй:
    • арьсны вирусын халдвартай өвчтөнүүдэд (салхин цэцэг, энгийн херпес)
    • арьсны , бактерийн халдвартай өвчтөнүүдэд ()
    • арьсны неоплазмтай өвчтөнүүдэд
    • ягаан батга бүхий өвчтөнүүдэд
    • улаан батга бүхий өвчтөнүүд
    • венийн судасны эсвэл шархлаатай өвчтөнүүдэд
    • арьсны их хэмжээний гэмтэл, ялангуяа арьсны алдагдал, жишээлбэл: түлэгдэл
    • урт хугацааны эмчилгээнд
    • нүүрний арьсанд
    • 12 хүртэлх насны хүүхдэд
    • анус, бэлэг эрхтний орчим
    • уруул орчмын үрэвсэлтэй арьсанд
    • гентамицинд тэсвэртэй бактерийн гаралтай арьсны халдваруудад хориглоно.
    • Онцгой анхааруулга, хэрэгцээнд тавигдах сэрэмжлүүлэг
    • Хэрэв Энэ эм тосыг хэрэглэсний дараа арьсны харшлын урвал (, түлэгдэх, улайх) илэрвэл эмийг даруй зогсооно.
    • Бетаметазон дипропионатын арьсанд шингээлтийг нэмэгдүүлэх (4.8 ба 4.9-ийг үзнэ үү) ба хоёрдогчоор халдварлаж болзошгүй тул компресс болон битүү боолтод хэрэглэхийг хориглоно.
    • Бүтээгдэхүүнийг нүд, салст бүрхүүлд хүргэж болохгүй. Глауком, үүсэх эрсдэлтэй тул бүтээгдэхүүнийг нүд, нүдний эргэн тойронд хэрэглэж болохгүй.
    • Арьсны мөөгөнцрийн халдварын үед мөөгөнцрийн эсрэг зохих эмчилгээг хийнэ.
    • Кортикостероид ба гентамицин арьсаар дамжин шингэдэг тул Энэ эм тосыг хэрэглэх нь кортикостероидууд (бөөрний дээд булчирхайн бор гадаргын үйл ажиллагааг дарангуйлах гэх мэт), гентамицин (ототоксик ба нефротоксик байдал, ялангуяа бөөрний эмгэгтэй өвчтөнүүдэд) системийн сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй байдаг.
    • Тиймээс, бүтээгдэхүүнийг биеийн том хэсгүүд, гэмтсэн арьсанд, өндөр тунгаар, , бөөрний дутагдалтай өвчтөнүүдэд болон хүүхдэд хэрэглэхээс зайлсхий (4.8 ба 4.9-ийг үзнэ үү).
    • Хайрст үлдийн үед кортикостероидуудыг хэсэг газарт хэрэглэх нь тэсвэрлэх чадвараас үүдэлтэй нөхцөл байдал дахин давтагдах, ерөнхий идээт үүсэх эрсдэл, ерөнхий хорт нөлөө зэрэг олон шалтгааны улмаас аюултай байж болох тул хайрст үлдтэй өвчтөнүүд эмийг хэрэглэхдээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.
    • Гентамицин сульфатыг удаан хугацаагаар хэрэглэх нь эмэнд тэсвэртэй бичил биетний хэт их өсөлтийг бий болгож, аминогликозидын антибиотикт тэсвэртэй бактери үүсэхэд хүргэдэг.
    • Богино хугацаанд түрхсэн ч телеангиэктази эсвэл арьсны дерматит үүсэх эрсдэлтэй тул эмийг нүүрний арьсанд түрхэж болохгүй.
    • Нимгэн арьстай газарт эмийн бэлдмэлийн шингээлт ихэсдэг тул зайлшгүй шаардлагатай үед тосыг суга, цавины арьсанд түрхэх нь зүйтэй.
    • Арьсан доорх эд эсийн хатангиршил, ялангуяа өндөр настай өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ.
    • Цетостеарил спиртийн агууламжаас шалтгаалан бүтээгдэхүүн нь арьсны хэсэгчилсэн урвал (жишээ нь хавьтлын дерматит) үүсгэж болно.
    • Бутилгидрокситолуол ба бутилгидроксианизолын агууламжаас шалтгаалан эм нь арьсанд хэсэг газрын урвал (жишээ нь хавьтлын дерматит) эсвэл нүд, салст бүрхэвчийг цочрооход хүргэдэг.
    • Харааны эмгэг
    • Кортикостероидын системийн болон хэсэг газрын хэрэглээний үр дүнд харааны бэрхшээл үүсч болно. Хэрэв өвчтөнд системийн болон хэсэг газрын хэрэглээний дараа , глауком бүртгэгдсэн ба хараа бүдгэрэх эсвэл харааны бусад эмгэгийн шинж тэмдэг илэрвэл төвийн ийлдэс хориоретинопати (CSCR) зэрэг ховор тохиолдлуудыг тодорхойлохын тулд нүдний эмч рүү шилжүүлэх шаардлагатай.
    • Бусад эмийн бүтээгдэхүүн, хэлбэрийн харилцан нөлөө
    • Глюкокортикостероидын эмчилгээний үед салхин цэцэг өвчний эсрэг хийлгэхээс зайлсхийх хэрэгтэй. Дархлаа сулрах, тухайлбал эсрэгбие үүсэхгүй байх эрсдэлтэй тул арьсны том талбайд архагшсан тохиолдолд бусад төрлийн дархлаажуулалтыг хийх ёсгүй. Энэ эм тос нь дархлаа дарангуйлагчдын нөлөөг эрчимжүүлж, иммуностимуляторуудын нөлөөг сулруулж болно.
    • Үр тогтоолт, жирэмсэн, хөхүүл үе

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !