Максиктам-АФ (Maxictam-AF)
Ruzpharma LLC
Эмийн хэлбэр
Тарилгын лиофильжүүлсэн нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1000 мг + 1000 мг · №1
Хэрэглэх заалт
- Цефепим + сульбактамд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн насанд хүрэгсдийн халдвар-үрэвсэлт өвчин:
- хатгаа, гуурсан хоолойн үрэвсэл зэрэг амьсгалын доод замын өвчин
- пиелонефрит зэргээр хүндэрсэн болон хүндрээгүй шээс дамжуулах замын халдвар
- арьс, зөөлөн эдийн халдвар
- перитонит, цөсний замын халдвар зэрэг хэвлийн хөндийн халдвар
- бага аарцгийн үрэвсэлт өвчнүүд
- үжил
- халууралт нейтропени
- мэс ажилбарын үед халдвараас сэргийлэх зорилгоор
- Цефепим+сульбактамд мэдрэг бичил биетэнгүүдээр үүсгэгдсэн хүүхдийн халдвар-үрэвслийн өвчнүүд:
- уушигны хатгаа
- шээс дамжуулах замын халдвар, пиелонефритээр хүндэрсэн болон хүндрээгүй
- арьс, зөөлөн эдийн халдвар
- үжил
- халууралтат нейтропени
- нянгийн гаралтай менингит.
Эсрэг заалт
- Цефепим, цефалоспорин, пенициллин, бусад бета-лактамын антибиотикууд, аргинин, сульбактамд хэт мэдрэг байх
- 2 хүртэл сартай хүүхдэд.
- Болгоомжтой хэрэглэх
- Өвчний түүхэндээ хоол боловсруулах замын өвчнөөр өвдөж байсан (ялангуяа колит), бөөрний дутагдал (креатининий клиренс 50мл/мин хүртэл).