Макфен сироп (Mcfen Syrup)
Mcnulty Pharm Co.,Ltd
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 г / 100 мл, 5 мл · №10
Хэрэглэх заалт
- Үндсэн заалт: Хэрлэг төст үений үрэвсэл, хүүхдийн ревматоид артрит, остеоартрит, ханиаднаас шалтгаалсан халууралт болон өвдөлт, нурууны өвдөлт, сарын тэмдгийн өвдөлт, мэс заслын дараах өвдөлт.
- Мөн дараах нөхцөлд хэрэглэнэ: Анкилозын спондилит, толгой өвдөлт, шүдний өвдөлт, булчин өвдөлт, мэдрэлийн өвдөлт, тулай өвчний цочмог үе, хайрст үлдийн үений үрэвслийн хэлбэр, зөөлөн эдийн гэмтэл (суналт, няцралт), ревматизмын гаралтай үений бус бусад өвчин (шөрмөсний үрэвсэл, шөрмөс-хальсны үрэвсэл, үений уутны үрэвсэл).
Эсрэг заалт
- 1. Өвчний түүхэнд ходоод, гэдэсний шархлаатай, цус алдаж байгаа болон цус алдаж байсан өгүүлэмжтэй өвчтөн
- 2. Цус алдах эрсдэл бүхий хүнд нөхцөлд байгаа өвчтөн
- 3. Элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдалтай өвчтөн
- 4. Бөөрний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдалтай өвчтөн
- 5. Зүрхний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн алдагдалтай өвчтөн
- 6. Хүнд хэлбэрийн артерийн даралт ихсэлттэй өвчтөн
- 7. Бэлдмэлийн найрлаганд орсон үндсэн үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- 8. Өвчний түүхэнд гуурсан хоолойн багтраа илэрч байсан өгүүлэмжтэй болон гуурсан хоолойн багтраатай өвчтөн
- 9. Өвчний түүхэнд аспирин эсвэл бусад стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эмүүд (ЦОГ-2 ферментийг хориглогчид хамаарна)-ээс үүдэлтэй чонон хөрвөс, харшлын урвал өгч байсан мөн багтраа илэрч байсан өгүүлэмжтэй болон багтраатай өвчтөн
- 10. Титэм судасны мэс заслын (CABG) өмнөх болон дараах өвдөлттэй өвчтөн
- 11. Жирэмсний сүүлийн 3 сар (Ургийн артерийн судас хугацаанаасаа өмнө хаагдах эрсдэлтэй)
- 12. Хавдрын эсрэг хими эмчилгээнд метотрексатыг өндөр тунгаар хэрэглэж буй өвчтөн