Медостатин шахмал (Medostatin Tablets)
Хэрэглэх заалт
Ловастатиныг ГМГ-КоА редуктаза ферментийг хориглогч бүлгийн эм. Энэ бүлгийн эм цусны холестрол ба триглицерид өөхлөг бодисыг бууруулах үйлдэлтэй. Биемахбодийн хэвийн үйл ажиллагаанд холестрол чухал боловч цусны сийвэнгийн холестрол хэт ихсэх нь артерийн судасны хананд суудаг. Тэгээд судасны хананд товруу үүсч аажимдаа урсгалыг саатуулдаг. Бид хоолноос буюу өндөгний шар, элэг гэх мэтээс бага хэмжээний холестрол авдаг. Жимс, ногоо, загасанд холестрол маш бага хэмжээтэй байдаг. Бидний биеийн ихэнх холестрол элгэнд үүсч байдаг. Биемахбод холестролыг шөнө үйлдвэрлэдэг. Тийм учраас МЕДОСТАТИН-ыг орой, шөнө уухыг зөвлөдөг.
МЕДОСТАТИН таны холестрол хэвийн байсан ч зүрхний өвчний эрсдлийг бууруулдаг. БНЛЛ (бага нягтралтай липопротеид) холестролыг бууруулж, триглицеридийг бууруулж, сайн ӨНЛП (өндөр нягтралтай липопротеид)-ыг ихэсгэдэг. БНЛЛ (бага нягтралтай липопротеид) нь сайн холестрол гэдэг ба судасны хананы холестролыг зөвшөөрдөг.
Эсрэг заалт
- Ловастатин ба бусад найрлагад харшилтай бол
- Жирэмсэн эсвэл хөхүүл эх
- Элэгний эмгэгтэй бол