Меросан (Merosan)
PT. Sanbe Farma
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 г · №1
Хэрэглэх заалт
- МЕРОСАН® Меропенемыг хүүхэд болон насанд хүрэгсдийн түүнд мэдрэг нянгаар үүсгэгдсэн дан болон хавсарсан бактерийн халдвар бүхий дараах өвчнүүдийн үед хэрэглэнэ.
- Уушгины үрэвсэл болон эмнэлгээс шалтгаалсан уушгины үрэвсэл
- Шээс дамжуулах замын халдварууд
- Хэвлийн хөндийн дотоод халдварууд
- Эмэгтэйчүүдийн халдварууд буюу эндометрит
- Арьс болон арьсны дайврын халдварууд
- Менингит
- Үжил
- Насанд хүрэгсдийн халдвар буюу халууралт бүхий нейтропенид сэжиглэж байгаа тохиолдолд түүний эмчилгээнд мөөгөнцрийн эсрэг болон вирусийн эсрэг эмүүдтэй хавсарч хэрэглэх ба эсвэл дан эмчилгээний дэглэмээр хэрэглэнэ.
- МЕРОСАН® нь хавсарсан бактерийн халдваруудын үед бусад бактерийн эсрэг бэлдмэлүүдтэй хавсарч болон дангаар нь хэрэглэхэд эмчилгээний үр дүнтэй байдаг.
- Харин хүүхдийн нейтропени болон анхдагч ба хоёрдогч дархлаа дутагдалтай өвчтөнүүдийн эмчилгээнд хэрэглэж байсан тохиолдол бүртгэгдээгүй байна.
Эсрэг заалт
- Меропенемд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй.