Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Метотрексат (Methotrexate)

    Remedica Ltd
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    B, C, D
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    2.5 мг · 10x10 ширхэг

    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Meтотрексат нь үйлчлэгч бодис метотрексатыг агуулна. 
    • Meтотрексат нь эс хордуулах  хэмээн үзнэ. Хавдрын эсийг үхүүлэхийн тулд хамгийн түгээмэл хэрэглэдэг. Meтотрексатыг ревматоид артритыг эмчлэхэд хэрэглэж болно. Үүнийг ихэвчлэн өөр бусад эмчилгээ хийлгэсэн хэдий ч өвчин эмчилгээнд үр дүн үзүүлээгүй эмчлүүлэгчдэд хэрэглэнэ. Ревматоид артритын эмчилгээнд метотрексатыг хэрэглэхэд бие махбодийн хамгаалах тогтолцоог өөрчилсөнөөр үрэвслийг зогсоох буюу багасгана хэмээн тооцоолно. 
    • Mөн мeтотрексатыг хүнд хэлбэрийн, хянагддаггүй хайрст үлдийг эмчлэхэд хэрэглэж болно. Үүнийг ихэвчлэн өөр бусад эмчилгээ хийлгэсэн хэдий ч өвчин эмчлүүлэгчдийн байдал сайжраагүй хүнд хэрэглэнэ.   
    • Метотрексат нь хайрст үлдтэй эмчлүүлэгчийн арьсны хэт хурдан ургаж буй эсүүдийг устгахад тустай. 
    • Энэ нь хайрст үлдтэй арьсны хэсэг газрын ургалтыг ихэсгэж буй хурдан өсч байгаа эсүүд юм. 
    • Meтотрексатыг өргөн хүрээний хавдрын эмчилгээнд хэрэглэнэ. Тухайлбал: 
      • Цочмог лейкеми. 
      • Ходжкины бус лимфомууд. 
      • Зөөлөн эд болон ясны саркомууд. 
      • , , толгой, хүзүүл, давсаг, умайн хүзүү, өндгөвч болон төмсөгний хорт хавдар зэрэг цуллаг хавдрууд. 
    • Meтотрексатыг дангаар нь эсвэл бусад эмтэй хавсруулан хэрэглэж болно. 
    • Хэрэв та Метотрексат 2.5мг хальсан бүрхүүлт шахмал эмийг ууж байгаадаа эргэлзэж байвал эмчтэйгээ зөвлөлдөх шаардлагатай. 
    • Метотрексатад эсвэл энэ эмийн найрлага дахь аль нэг бодист харшилтай  (6р хэсэгт бичигдсэн). 
    • Жирэмсэн эсвэл хөхүүл (“Жирэмсэн, хөхүүл болон нөхөн үржихүй ” хэсгийг харна уу). 
    • Элэгний хүнд эмгэг тухайлбал, фиброз, хатуурал болон саяхан элэгний үрэвслээр өвдсөн буюу идэвхижил бүхий элэгний үрэвсэлтэй 
    • Бөөрний шаардагдахуйц бөөрний хүнд хэлбэрийн эмгэгтэй 
    • Хүнд хэлбэрийн цус багадалт болон бүлэгнэлтийн эмгэг зэрэг цусны ноцтой эмгэгтэй 
    •  Халдварыг эсэргүүцэх чадвар багассан буюу дархлаа дарангуйлах  хэрэглэж байгаа 
    • Фолийн хүчлийн нийлэгжилтээс (В9 аминдэм) урьдчилан сэргийлэх котримоксазол зэрэг бактерийн халдварыг эмчлэхэд хэрэглэдэг антибиотик ууж байгаа 
    • Халдварт өвчний идэвхитэй үе (халууралт, бие жихүүцэх, үеэр өвдөх г.м). 

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7368