Метилпреднизолон (Metilprednizolon)
Hanlim Pharm.Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын нунтаг + уусгагч
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · №1
Хэрэглэх заалт
- Ууж хэрэглэх тохиромжгүй дараах тохиолдолд уг тарилгын нунтгийг булчин болон судсанд тарьж хэрэглэнэ. Үүнд:
- Дотоод шүүрлийн өвчнүүд
- Бөөрний дээд булчирхайн анхдагч ба хоёрдогч дутагдал (гидрокортизон, кортизон болон нийлэг минералкортикоидыг шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно, хүүхдийн эмчилгээнд минералкортикоидыг хавсарч хэрэглэх нь чухал).
- Бөөрний цочмог дутагдал (гидрокортизон, кортизон болон нийлэг минералкортикоидыг шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно).
- Бөөрний дээд булчирхайн дутагдал, түүний улмаас үүссэн шок буюу ердийн эмчилгээнд үр дүнгүй шок, бөөрний дээд булчирхайн дутагдалтай гэж сэжиглэгдэж байгаа өвчтөний хүнд явцтай өвчин, гэмтлийн үед мэс заслын өмнө хэрэглэнэ.
- Бөөрний дээд булчирхайн төрөлхийн томрол
- Хорт хавдрын үед цусан дахь кальцийн хэмжээ ихсэх
- Бамбай булчирхайн цочмогдуу үрэвсэл
- Хэрэхийн эмгэг
- Хурцдалын үед буюу цочмог байдлаас гаргах богино хугацааны ба нэмэлт эмчилгээнд хэрэглэнэ.
- Гэмтлийн дараах яс үений үрэвсэл
- Яс үений үрэвслийн үеийн синоваль бүрхүүлийн үрэвсэл
- Хэрэхийн шалтгаант үений үрэвсэл, өсвөр үеийнхний хэрэхийн шалтгаант үений үрэвсэл(зарим тохиолдолд бага тунтай барих эмчилгээ шаардагдана)
- Цочмог болон цочмогдуу явцтай үений хүүдийн үрэвсэл
- Эпикондилит
- Цочмог явцтай өвөрмөц бус үений хүүдийн үрэвсэл
- Тулайн шалтгаант үений цочмог үрэвсэл
- Хайрст үлдийн шалтгаант үений үрэвсэл
- Хөдөлгөөн хязгаарлагдсан нурууны үений үрэвсэл
- Холбогч эдийн өвчнүүд
- Хурцдалын үед болон зарим тохиолдолд барих эмчилгээнд хэрэглэнэ.
- Системийн чонон улаан яр
- Системийн дерматомиозит
- Цочмог явцтай ревмокардит
- Арьсны өвчнүүд
- Цэврүүтэх өвчин
- Хүнд явцтай олон хэлбэрт улайлт (Стивенс-Жонсоны хам шинж)
- Арьсны гуужилтат үрэвсэл
- Хомхой хэлбэрийн цэврүүт дерматит
- Хүнд явцтай хажираст дерматит
- Хүнд явцтай хайрст үлд
- Мөөгөнцөртөх өвчин
- Харшлын урвал
- Ердийн эмчилгээнд үр дүнгүй хүнд явцтай үед хэрэглэнэ.
- Гуурсан хоолойн багтраа
- Хавьтлын дерматит
- Атопийн дерматит
- Ийлдсийн өвчин
- Улирлын буюу жилийн турш үргэлжлэх харшлын шалтгаант хамрын салстын үрэвсэл
- Эмэнд хэт мэдрэгших урвал
- Цус юүлсний дараах чонон хөрвөс хэлбэрийн урвал
- Төвөнхийн халдварын бус цочмог хаван (эхний сонголтын эм эпинефрин)
- Нүдний өвчнүүд
- Нүдний хүнд хэлбэрийн, цочмог, архаг явцтай харшил ба үрэвслийн шалтгаант дараах эмгэгийн үед хэрэглэнэ.
- Херпес зостерийн халдварын нүдний хэлбэр
- Солонгон болон торлог бүрхүүлийн үрэвсэл
- Судаслаг бүрхүүлийн тархмал үрэвсэл
- Харааны мэдрэлийн үрэвсэл
- Симпатик офтальм
- Нүдний өмнөд хэсгийн үрэвсэл
- Харшлын шалтгаант нүдний салст бүрхүүлийн үрэвсэл
- Харшлын шалтгаант эвэрлэгийн шархлаа
- Эвэрлэг бүрхүүлийн үрэвсэл
- Ходоод гэдэсний халдвар
- Дараах өвчний үед өвчтөнийг аюултай хүнд байдлаас гаргах зорилгоор хэрэглэнэ.
- Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл (системийн эмчилгээ)
- Кроны өвчин (системийн эмчилгээ)
- Амьсгалын замын өвчнүүд
- Шинж тэмдгийн саркойдоз
- Бериллиоз
- Уушгины маш хүнд явцтай болон тархмал сүрьеэгийн үед сүрьеэгийн эсрэг тохирсон хими эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ
- Бусад эмчилгээнд Леффлерийн хам шинж
- Бөглөрөлийн шалтгаант уушгины үрэвсэл
- Цусны өвчнүүд
- Олдмол (аутоиммуны) цус задралын цус багадалт
- Насанд хүрэгчдийн шалтгаан тодорхойгүй тромбоцитопенийн пурпур (зөвхөн судсанд тарина, булчинд тарихгүй)
- Эритробластопени (эритроцитар цус багадалт)
- Төрөлхийн цус төлжилт багассаны улмаас үүсэх цус багадалт
- Хавдрын өвчнүүд
- Хөнгөвчлөх эмчилгээнд хэрэглэнэ.
- Насанд хүрэгчдийн лимфома ба лейкоз
- Хүүхдийн цочмог лейкоз
- Хавагнах хам шинж
- Чонон яр эсвэл шалтгаан тодорхойгүй нефроз хам шинжтэй (уремигүй) өвчтөнд шээсэнд уураг илрэхийг багасгах ба шээсний ялгаралтыг нэмэгдүүлэх зорилгоор хэрэглэнэ.
- Мэдрэлийн систем
- Тархмал хатуурлын хурцдалын үед хэрэглэнэ.
- Бусад хэрэглэх заалт
- Субарахнойдаль хориг буюу хориг үүсэх аюул бүхий сүрьеэгийн менингитын үед сүрьеэгийн эсрэг тохирсон эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ. Зүрхний булчин болон мэдрэлийн системийн гэмтэл бүхий трихинеллез.
Эсрэг заалт
- Уг бэлдмэл нь бензилын спирт агуулдаг тул нярай хүүхдэд хэрэглэхийг хориглоно. Учир нь бензилын спирт нь нярайд нас баралтаар төгсөж болзошгүй “амьсгаадалтын хам шинж” үүсгэнэ. Мөн системийн мөөгөнцрийн халдвар ба бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.