Метлонг (Metlong)
Panacea Biotec Pharma Limited
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Хэт таргалалттай, 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй насанд хүрэгчидэд, дасгал, хоол эмчилгээ цусан дах сахарыг хянах боломжгүй үед эмчилгээнд хэрэглэнэ.
- Удаан чөлөөлөгдөх хувилбарт (ER) Метформиныг дангаар болон чихрийн шижингийн эсрэг бусад ууж хэрэглэх эмүүд, инсулинтэй хослуулан хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Метформин гидрохлорид, болон найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг бол
- Чихрийн шижингийн кетоацидоз, чихрийн шижингийн комын урьдал үе
- Бөөрний эмгэг, бөөрний дутагдал (креатинины клиренс < 60 мл/мин).
- Бөөрний үйл ажиллагааг өөрчлөх боломж бүхий хурц нөхцлүүд:
- шингэн алдах
- ноцтой халдвар
- шок
- судсанд йод агуулсан тодосгогч бодис хийх
- Эдийн гипокси үүсгэх боломжтой хурц архаг эмгэгүүд:
- зүрх, амьсгалын дутагдал
- зүрхний булчингийн шигдээс сүүл үе
- шок
- Элэгний дутагдал, архины архаг хордлого, архичин
- Хөхүүл