Метоклопрамид тарилгын уусмал (Metoclopramide Injection)
Pharmaceutical Works Polpharma S.A
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5%-2 мл · 5 ширхэг
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчдэд хагалгааны дараах, мигрень болон туяа эмчилгээнээс үүдэлтэй дотор муухайралт, бөөлжилтөд хэрэглэнэ.
- 1–18 настай хүүхдэд хими эмчилгээний болон хагалгааны дараах дотор муухайралт, бөөлжилтийн хоёрдогч эгнээний эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Хэт мэдрэгшил, ходоод-гэдэсний цус алдалт, бөглөрөл эсвэл цооролт, феохромоцитом, хожуу дискинези, эпилепси, Паркинсоны өвчин, леводопа хэрэглэж байгаа үед хэрэглэхгүй.
- 1-ээс доош насны хүүхдэд хэрэглэхгүй.