Метокор 50 мг шахмал (Metocor 50 mg Tablets)
Хэрэглэх заалт
Метокор нь бета-хориглогч эмийн бүлэгт бүлэгт багтдаг. Эдгээр нь зүрхний цохилтыг удаашруулж, цусны даралтыг бууруулдаг эм юм.
Метокорыг дараахь зорилгоор ашигладаг.
Цусны даралт ихсэх өвчний эмчилгээнд (цусны даралт ихсэх)
Зүрхний бах (цээжээр өвдөх, хорсох, ихэвчлэн биеийн ачаалал эсвэл зүрхний булчинд орчих цус, хүчилтөрөгчийн хэмжээ багассанаас үүдэлтэй үүсэх )
Зүрхний хэм алдагдал, ялангуяа тахикарди (зүрхний цохилт ихсэх зүрхний эмгэг)
Цочмог миокардийн шигдээс; миокардийн дахилтат шигдээсээс урьдчилан сэргийлэх
Тиротоксикозийн үеийн тахикарди (бамбай булчирхайн дааврын ихсэлтийн үйл ажиллагааны үр дүнд зүрхний цохилт ихсэх)
Мигрень толгой өвдөлтөөс урьдчилан сэргийлэх
Эсрэг заалт
Метокорыг ууж болохгүй тохиолдлууд:
Хэрэв та метопролол тартрат эсвэл бусад туслах бодисын хэсгүүдэд харшилтай бол (хэт мэдрэмтгий)
Цусны даралт бага бол
Хэрэв та зүрхний зарим эмгэгтэй бол тухайлбал хүндэрсэн хэлбэрийн зүрхний шигдээс, эсвэл хянагдах боломжгүй зүрхний дутагдалтай бол
Хэрэв та уушигны хаван, цусны хангамж буурсан, гипотензи (цусны даралт бага), эсвэл хоёр / гуравдугаар зэргийн зүрхний хоригтой бол
Хэрэв таны зүрхний цохилт удааширч, бие сулрах мэдрэмж төрж байвал (энэ нь цусны даралт, зүрхний цохилт бага байгаатай холбоотой байж болно)
Хэрэв та гар, хөлний цусны эргэлтийн алдагдалтай (буурсан, судасны эмгэгтэй) бол
Хэрэв та хүнд эмгэгийн улмаас цусны хүчиллэг ихэссэн бол (бодисын солилцооны ацидоз)
Хэрэв та Метакор болон бусад бета-хориглогчдын бүрэлдэхүүн хэсгүүдэд харшлын урвал үзүүлж байсан бол
Хэрэв танд феохромоцитома (бөөрний орчмын эдийн эмгэгийн улмаас цусны даралт ихэссэн) байвал. Хэрэв та феохромоцитома эмчилгээ хийлгэж байгаа бол таны эмч альфа-хориглогч гэж нэрлэгддэг бүлэгт хамаарах өөр эмийг танд зааж өгнө.
Хэрэв танд цусан дахь сахарын хэмжээ багасах (гипогликеми) шинж тэмдэг илэрч байсан бол, энэ тохиолдолд Метокор нь цусан дахь сахарын хэмжээг буруулж магадгүй тул үүний нөлөөгөөр зүрхний цохилт бас ихэсч болно.