Метоклопрамид – Айвико тарилгын шингэний үйлдвэр (Metoklopramid)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.5%-2 мл · №50
Хэрэглэх заалт
- Янз бүрийн шалтгаанаар огих, бөөлжис хүрэх, бөөлжих, ходоод 12 хуруу гэдэсний шархлаа, ходоод болон улаан хоолойн сөргөөт үрэвсэл зэрэгт тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Тухайн бэлдмэлд хэт мэдрэгшсэн хүн, хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод, гэдэс цоорох, эпилепси, пролактины хамааралт хавдар, хөхүүл болон жирэмсэн эхчүүд зэрэгт тус тус хэрэглэхийг хориглоно.