Метолон шахмал (Metolon Tablets)
PT. Bernofarm Pharmaceutical Company
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · 10×10 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Метолон® шахмал, дусаалга, сиропыг
- Эм болон мэс ажилбарын дараах нөхцөлөөс шалтгаалсан дотор муухайрах, бөөлжилтийг эмчлэх
- Хурц, дахилтат гастропарезын шинж тэмдэгүүдийг багасгахын тулд хэрэглэнэ.
Метолон® тарилгыг
- Хорт хавдарын эсрэг бөөлжилт үүсгэх хими эмчилгээний үед үүсэх дотор муухайрах, бөөлжилтөөс урьдчилан сэргийлэх
- Дотор муухайрах, бөөлжилт үүсэхээс урьдчилан сэргийлэх, эмчилгээнд
- Ходоод, нарийн гэдэсний дүрс оношлогоо хийхийн тулд хоосролыг бий болгох, ходоод, нарийн гэдэсний дамжин өнгөрөх хурдыг нэмэгдүүлэхийн тулд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Гэдэсний хоосролыг түргэсгэх нь: ходоод гэдэснээс цус алдах, өтгөн хатах, цооролтой үед аюултай.
- Эм хэт мэдрэгшлийн криз үүсгэх тул феохромоцитоматай өвчтөнд хориглоно.
- Метоклопрамидад хэт мэдрэг эсвэл тэвчилтэй
- Эпилепситэй өвчтөнд бусад эмийн бэлдмэл хэрэглэх үед экстрапирамид төст шинж тэмдэг үүсч болно.