Мезатрин® (Mezatrin)
PT. SANBE FARMA
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй каплет
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- МЕЗАТРИН® 250 болон 500 мг -н бэлдмэлд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдваруудын хөнгөн болон дунд хэлбэрийн эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын доод зам
- Уушгины архаг бөглөрөлт өвчний Haemophilus influenzae, Moraxella catarrhalis, Streptococcus pneumonia-аар үүсгэгдсэн бактерийн цочмог сэдрэл
- Амьсгалын дээд зам
- Streptococc-ийн гаралтай залгиурын үрэвсэлгүйлсэн булчирхайн үрэвсэл, Streptococcus pyogenes-ээр үүсгэгдсэн залгиурын цочмог үрэвсэлгүйлсэн булчирхайн цочмог үрэвслийн үед эхний эгнээний эмчилгээний өөр нэг хувилбар байдлаар хэрэглэнэ.
- Арьс болон арьсан доорх эд
- Staphylococcus aureus, Streptococcus pyogenes эсвэл Streptococcus agalactiae-аар үүсгэгдсэн арьс болон арьсан доорх эдийн хүндрэлгүй халдварууд.
- Бэлгийн замаар дамждаг халдварууд
- Chlamydia trachomatis-аар үүсгэгдсэн Gonococc-ийн бус шалтгаант шээсний сүвний үрэвсэл, умайн хүзүүний үрэвсэл.
Эсрэг заалт
- Азитромицин, эритромицин эсвэл макролидын бүлгийн аль нэг антибиотикт хэт мэдрэг эмчлүүлэгчдэд хэрэглэхгүй. Эргот уламжлалын бэлдмэлтэй хамт хэрэглэж болохгүй.