Мифепристон 200 мг (Mifepriston 200 mg)
Эмийн хэлбэр
Шахмал
Олон улсын нэршил
200 мг · 1 шахмал
Хэрэглэх заалт
- Сүүлийн сарын тэмдгийн эхний өдрөөс хойш 84 хоногоос хэтрээгүй жирэмслэлтийг простагландинтай хавсарч эмийн аргаар таслахад хэрэглэнэ.
- Жирэмсний эхний гурван сард мэс заслын өмнө умайн хүзүүг зөөллөх, нээх болон гурван сараас дээш жирэмслэлтийг эмнэлгийн заалтаар таслахын өмнөх эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Мифепристон болон найрлага дахь бодист хэт мэдрэг, бөөрний дээд булчирхайн архаг дутагдал, хяналтгүй хүнд багтраа, удамшлын порфиритой бол хэрэглэхгүй.
- Жирэмслэлт батлагдаагүй, умайн гадуурх жирэмслэлт сэжигтэй, сонгосон простагландинд эсрэг заалттай үед хэрэглэхгүй.