Миг 2% суспенз (Mig 2% suspenz)
Berlin Chemie AG /Menarini Group/
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх хөвмөл
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг / 5 мл - 100 мл · №1
Хэрэглэх заалт
- Төрөл бүрийн шалтгаантай биеийн температур ихсэлт:
- амьсгалын дээд замын вирусын халдвар
- хоолой өвдөх (фарингит)
- халууралт бүхий хүүхдийн халдвар
- вакцины дараах урвал
- Сул болон дунд зэргийн хүчтэй, янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хамшинж:
- дунд чихний үрэвслийн үеийн чихний өвдөлт
- шүдлэх үеийн шүдний өвдөлт
- толгойн өвдөлт, Ибупрофенрень
- булчин, үений өвдөлт
- Хэрэглэх заалт
- Төрөл бүрийн шалтгаантай биеийн температур ихсэлт:
- амьсгалын дээд замын вирусын халдвар
- хоолой өвдөх (фарингит)
- халууралт бүхий хүүхдийн халдвар
- вакцины дараах урвал
- Сул болон дунд зэргийн хүчтэй, янз бүрийн шалтгаантай өвдөлтийн хамшинж:
Эсрэг заалт
- Ибупрофен болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Бронхын багтраа, хамар ба хамрын дайвар хөндийн дахилтат ургацаг бүрэн ба бүрэн бусаар хавсрах, ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл зохидоггүй хүмүүс (ялангуяа өгүүлэмжтэй)
- Хоол боловсруулах замын шархлааны цооролт буюу эсвэл цус алдалтын өгүүлэмжтэй хүмүүс (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсний улмаас сэдэрсэн)
- Хоол боловсруулах замын улайлтат-шархлаат өвчин (ялангуяа ходоод, 12 хуруу гэдэсний шархлаат өвчин, Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл), шархлааны цус алдалтын идэвхтэй үе буюу өгүүлэмжтэй байх (шархлаа өвчин буюу эсвэл шархлааны цус алдалтын 2 ба түүнээс олон батлагдсан тохиолдол)
- Хүнд хэлбэрийн элэгний дутагдал буюу эсвэл идэвхтэй шатанд байгаа элэгний өвчин
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал (креатинины клиренс <30 мл/мин), батлагдсан гиперкалиеми
- Зүрхний ээнэгшилгүй дутагдал, гол судас ба титэм судас холбох ажилбарын дараах үе
- Тархины судасны буюу эсвэл өөр бусад цус алдалт
- Гемофили ба цусны бүлэгнэлтийн бусад өөрчлөлт (ялангуяа цусны бүлэгнэлт багасах), цусархаг эмзэгшил
- Жирэмсний 20 дахь долоо хоногоос илүү хугацаатай
- Фруктоз зохидоггүй хүмүүс, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдлын хам шинж, сахараз-изомальтазын дутагдал
- Хоногийн аспирины тунг 75 мг-аас илүү эсвэл бусад СБҮЭБ-ийг хэрэглэх