Микорил крем (Mikoril Cream)
Remedica Ltd
Эмийн хэлбэр
Крем
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1%-20 г · №1
Хэрэглэх заалт
Эсрэг заалт
- Хэрэв та (таны хүүхэд живхны шалтгаант тууралттай) клотримазол болон бэлдмэлийн найрлага дах бусад нэгдэлд (6-р хэсэгт жагсаасан) харшилтай (хэт мэдрэг).
- Хумс, хуйхны халдварын эмчилгээнд
- Анхааруулга, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
- Микорил кремийг хэрэглэхийн өмнө эмч, эм зүйчтэй зөвлөлдөнө үү.
- Бусад тосон суурь бэлдмэлийн нэгэн адил Микорил крем бэлгэвч, диафрагм гэх мэт жирэмслэхээс хамгаалах резинэн хэрэгслийн үр нөлөөг бууруулж болно. Тиймээс, хэрэв та энэ кремийг шодойд хэрэглэж байгаа бол энэ бүтээгдэхүүнийг хэрэглэснээс хойш дор хаяж 5 хоногийн турш жирэмслэлтээс хамгаалах өөр урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
- Бусад эм, Микорил крем
- Хэрэв та өөр эм хэрэглэж байгаа, саяхан хэрэглэж байсан эсвэл хэрэглэж магадгүй байгаа бол эмч, эм зүйчдээ мэдэгд.