Дэд гарчиг
Моксикаинд- КВ 1000 (Moksikaind- KV 1000)
Copmed Pharmaceuticals Pvt.,Ltd
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Олон улсын нэршил
- Амоксициллин + клавуланы хүчил (Amoxicillin + Clavulanic acid)
- Жороор олгох нөхцөл
- Жороор
Тун ба савлагаа
875 мг + 125 мг · 14 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- калийн клавуланат шахмалыг, түүнд мэдрэг төрөл, омгийн бактериудаар халдварлагдсан дор дурьдагдсан өвчнүүдийн эмчилгээнд ашиглана. Үүнд:
- Бетта лактамаза ялгаруулдаг, Н.influenzae болон М. catarrhalis зэрэг бактериудаар үүсгэгдсэн амьсгалын доод замын халдвар, дунд чихний үрэвсэл,
- Бетта лактамаза ялгаруулдаг, S. aureus, Е. coll болон Klebsiella зэрэг бактериудаар үүсгэгдсэн арьс ба арьсан дорх зөөлөн эдийн үрэвсэл
- Бетга лактамаза ялгаруулдаг Enterobacter, E.coli болон Klebsiella зэрэг бактериудаар үүсгэгдсэн шээс бэлгийн замын халдварууд
- 2 Эмийн тугналт ба хэрэглэх арга
- 250мг болон 500мг Амоксициллин/калийн клавуланат бэлдмэлд ижил хэмжээний (125 мг калийн давс) клавуланатын хүчил агуулагддаг. Амоксициллин/калийн клавуланат 500 мг-тай шахмал нь 2 ширхэг 250 мг Амоксициллин/калийн клавуланат шахмалтай тэнцдэггүй. Тиймээс Амоксициллин/калийн клавуланат 500 мг шахмалыг орлуулж, 250 мг-тай 2 шахмалыг хэрэглэж болохгүй.
- Насанд хүрэгчид:
- Амоксициллин/калийн клавуланатыг 500 мг-аар 12 цаг тутамд уух эсвэл 250 мг- аар 8 цаг тутамд ууж хэрэглэнэ. Хунд хэлбэрийн халдварууд болон амьсгалын доод замын халдварын үед 875 мг-аар 12 цаг тутамд уух эсвэл 500 мг-аар 8 цаг тутамд ууна.
- Бөөрний үйл ажиллагаа доголдолтой өвчтөнд маш хүнд биш л бол тунг багасгах шаардлагагүй.
- Бөөрний хүнд зэргийн дутагдалтай (креатининий клиренс <30 мл / мин) өвчтөнд 875 мг-ийн шахмалыг хэрэглэхгүй. Креатининий клиренс 10-30 мл/мин байвал, халдварын хүнд хөнгөнөөс шалтгаалан 500 мг эсвэл 250 мг тунгаар өдөр бүр 12 цагийн зайтай хэрэглэнэ. Креатининий клиренс 10-с доош мл/мин болсон бол, халдварын хүнд хөнгөнөөс шалтгаалан 500 мг эсвэл 250 мг тунгаар өдөр бүр 24 цагийн зайтай хэрэглэнэ. Гемодиализ эмчилгээнд ордог эмчлүүлэгч халдварын хүнд хөнгөнөөс хамааран өдөр бүр 500 мг эсвэл 250 мг-тунгаар 24 цагийн зайтай хэрэглэнэ. Диализ эмчилгээ бүрийн дараа зохих нэмэлт тунг авч байх шаардлагатай.
- Харааны үйл ажиллагааны хямралтай хүмүүст бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх ба хэрэглэгчдийн элэгний үйл ажиллагааг үе үе шалгаж байх хэрэгтэй.
- Хүүхдийн эмчилгээ: 40 кг-аас дээш жинтэй хүүхдэд насанд хүрэгчидтэй адил тунгаар өгнө.
- Пенициллиний бүлгийн эмүүдэд болон энэ эмийн найрлагад байгаа аль нэг бодист хэт мэдрэгшсэн хүнд хэрэглэхийг хориглоно.
- Мөн урьд нь амоксациллин ба клавулины хүчлийн бэлдмэл хэрэглэсний дараа цөс зогсонгишлын шарлалт үүсч байсан, элэгний үйл ажиллагаа нь хямарч байсан өгүүлэмжтэй өвчтөнд хэрэглэхгүй.
- 4 Хэрэглээтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг
- Амоксициллин ба калийн клавуланат нь пенициллиний бүлгийн эмүүд дотроос хоруу чанар харьцангуй багатай антибиотик боловч, түүнийг удаан хугацаагаар хэрэглэх үед элэг, бөөрний болон цус төлжүүлэх үйл ажиллагааг хэрэгтэй. Энэ бэлдмэлээр эмчилгээг хийж эхлэхээс өмнө пенициллин, цефалоспорин болон бусад бета-лактамын антибиотикуудад урьд нь хэт мэдрэгшлийн урвал илэрч байсан талаар тодорхой асуумж цуглуулах шаардлагатай. Эмчилгээний үед анафилаксийн урвал үүсвэл нэн яаралтай () тарих ба амьсгалын замыг чөлөөлөх (шаардлага гарвал интубаци тавих), хүчилтөрөгч өгөх, судсаар кортикостероид хийх зэрэг тусламжийг зааврын дагуу үзүүлнэ.
- Халдварт мононуклеоз өвчтэй ихэнх хүмүүст тарьсны дараа арьс нь улайж тууралт гардаг. Тиймээс ийм өвчтэй буюу сэжиглэж байгаа тохиолдолд амоксиклавыг эмчилгээнд хэрэглэхгүй.
- Энэ эмчилгээний явцад, ампициллинд мэдрэг бус нянгууд ба мөөгөнцрүүдийн хэт өсөлт үржил болсноос (супер халдвар гэж нэрлэдэг) өвчин хүндрэх магадлалыг анхаарч үзэх хэрэгтэй. Хэрэв супер халдвар тохиолдвол (ихэвчлэн Pseudomonas эсвэл Candida мөөгөнцрөөр үүсгэгддэг) эмчилгээг зогсоож, тохирох антибиотикоор эмчилгээг эхлүүлнэ.
- Бактерийн эсрэг бараг бүх антибиотикийг хэрэглэж байх үед Clostridium difficile- бактеритай холбоотой суулгалт (CDAD) илэрч болох бөгөөд энэ нь бага зэргийн суулгалтаас эхлээд бүдүүн гэдэсний үрэвсэл, нас баралтад хүртэл хүргэж болох ноцтой үр дагавартай байж болдог. Бактерийн эсрэг эмүүдийн үйлчлэлээр хүний гэдсэнд орших хэвийн бичил биетнүүд ихээр үхэж үрэгдсэнээс болоод C.difficile- ийн хэт их өсөж үржих таатай орчинг бүрдүүлдэг. С.difficile нь А ба В хорт бодисуудыг ялгаруулснаар Clostridium difficilе-бактеритай холбоотой суулгалтыг (CDAD) үүсгэдэг. C.difficile-ийн хүчтэй хор ялгаруулдаг омог нь өвчлөл, нас баралтыг нэмэгдүүлдэг ба эдгээр халдвар нь зарим тохиолдолд нянгийн эсрэг ямар ч антибиотикийн эмчилгээнд тэсвэртэй байдаг учир өвчтөнг аврахын тулд бүдүүн гэдсийг тайрч авах шаардлагатай болдог. Тиймээс антибиотик хэрэглэж байхад эсвэл хэрэглээд удаагүй байх үед суулгалт үүссэн өвчтөнд CDAD байж болзошгүйг анхаарч үзэх хэрэгтэй. Clostridium difficilе - бактеритай холбоотой суулгалт (CDAD) нь бактерийн эсрэг эм бэлдмэл хэрэглэснээс хойш хоёр сарын дотор илрэх боломжтой учраас энэ хугацаанд антибиотик хэрэглэсэн өвчтөнөөс маш сайн асуумж авч, анхааралтай ажиглах шаардлагатай.
- 5 Бусад эмүүдтэй харилцан нөлөөлөх ба харилцан нөлөөллийн хэлбэрүүд
- Пробенецид: амоксициллиныг бөөрний сувганцараар шүүрэхийг саатуулдаг. Пробенецидыг Амиоксиклавтай хамт хэрэглэхэд цусан дахь амоксициллины хэмжээ ихсэж, цусанд орших хугацаа уртасдаг. Тиймээс эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэхийг зөвлөхгүй.
- Антикоагүлянтууд: Ховор тохиолдолд амоксициллин ба цус бүлэгнэлтийн эсрэг бэлдмэлийг (антикоагулянт) хамт хэрэглэснээр протромбины хугацаа их хэмжээгээр уртассан талаар тэмдэглэгдсэн. Тиймээс антикоагулянтыг хамт хэрэглэх үед цусны бүлэгнэлтийн үзүүлэлтийг байнга хянах хэрэгтэй. Мөн цусны өтгөрөлтийг зохих түвшинд хүргэхийн тулд ууж хэрэглэх антикоагулянтын тунг эмчлүүлэгч бүрт тохируулах хэрэгтэй.
- хамгаалах эм: Өргөн хүрээний үйлдэлтэй бусад антибиотикуудтай адил Амоксициллин ба калийн клавуланат нь жирэмслэлтээс хамгаалах эмийн үр нөлөөг бууруулж болзошгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Эм
Амоксициллин (Amoxicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Синусит
Хамрын дайвар хөндийн үрэвсэл; ихэвчлэн риносинусит (rhinosinusitis) хэлбэрээр үүсдэг ба гол төлөв аяндаа эдгэдэг. 3 сараас удаан үргэлжилбэл архаг хэлбэрт шилжинэ.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Бөөр орлуулах эмчилгээ/Гемодиализ (Renal replacement therapy/Hemodialysis)
Бөөрний архаг өвчин төгсгөлийн шат (БАӨТШ) болон Бөөрний цочмог гэмтэл (БЦГ) үед бөөрний үйл ажиллагааг дэмжих, орлуулах зорилгоор хэрэглэдэг эмчилгээг "бөөр орлуулах эмчилгээ (БОЭ)" гэнэ. БОЭ нь диализ, гемофильтраци, бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ гэсэн үндсэн 3 төрөлтэй.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Антибиотикууд (Antibiotics)
Антибиотикийг бактерийн болон зарим паразит халдварын эсрэг хэрэглэдэг эмийн бэлдмэл. Антибиотик нь бактерицид эсвэл бактериостатик нөлөө үзүүлдэг.
Хэт мэдрэгшил, харшилт өвчнүүд (Hypersensitivity reactions, allergic diseases)
Хүрээлэн буй орчны хор хөнөөлгүй өдөөлтийн эсрэг (ж.нь., хүнс, цэцгийн тоос, амьтны үс ноос) өрнөж буй дархлааны хэвийн бус хариу урвал юм.
Эм
Эпинефрин (Epinephrine)
Зүрхний судасны өвчин › Адренерг ба допаминерг эм
Халдварт мононуклеоз (Infectious mononucleosis)
Халдварт мононуклеоз нь Герпесийн төрлийн вирус болох Эпштейн-Барр вирусээр үүсгэгдэх өвчин ба насанд хүрэгчдэд эмнэлзүйн гурвалсан шинжээр (symptom triad) илрэх онцлогтой.
Эм
Ампициллин (Ampicillin)
Системийн бактерийн халдварын эсрэг эм › Өргөн хүрээний үйлдэлтэй пенициллин
Мөөг судлал (General mycology)
Мөөг (Fungi) нь эукариот бүтэцтэй, гетеротроф амьдралтай, органик бодисыг гаднах ферментээр задалж шимэгдүүлдэг, хүрээлэн буй орчинд өргөн тархсан, ихэнх нь сапрофит амьдралтай амьд биетүүд юм.
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Гематологи ба цус бүлэгнэлт (Hematology & Haemostasis)
Гематологи нь цус болон түүнийг эмгэгийн тухай судладаг анагаахын шинжлэх ухааны салбар юм. Цус нь эс ба сийвэн гэсэн хоёр хэсгээс тогтдог.
Антикоагулянт бүлгийн эмүүд (Anticoagulants)
Антикоагулянтын бүлгийн эмүүдийг Тархины харвалт, Тосгуурын жирвэгнээ, Титэм судасны цочмог хам шинж, Мэс заслын өмнө болон дараа, хэвтрийн өвчтөнүүдэд тромбэмболийн эмгэгүүд үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор эмчилгээнд хэрэглэнэ.
Жирэмслэлт
Үр тогтсон өндгөн эс эхийн хэвлийд хүүхэд болон боловсорч бойжих дунджаар 267 хоног үргэлжлэх хугацааг жирэмслэлт хэмээн тодорхойлдог.