Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Монтикоп (Monticope)

    Mankind Pharma Limited
    Эмийн хэлбэр
    Бүрхүүлтэй шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    10мг+5мг – 30 шахмал

    Савлагаа: 30 шахмал
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    бүрхүүлтэй шахмал | F20210325RP07883
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Харшлын шалтгаант ринитын үеийн (улирлын чанартай болон байнгын) шинж тэмдгүүдийг арилгах зорилгоор хэрэглэнэ.
    • 2 Тугналт хэрэглэх арга
    • Насанд хүрэгчид болон 14 наснаас дээш насны хүүхдэд:
    • 1 шахмалыг хоногт нэг удаа ууж хэрэглэнэ.
    • Монтикоп эмэнд болон монтелукаст натри, левоцитризин эсвэл цетиризинд хэт мэдрэг өвчтөн мөн бөөрний үйл ажиллагаа бүрэн алдагдсан (анури) өвчтөнд хэрэглэхийг хориглоно.
    • 4 Хэрэглээтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг
    • Монтелукаст
    • Монтелукаст нь цочмог багтрааны хөдлөл, багтрааны байдлын үед бронхийн агчлыг сулруулах зорилгоор хэрэглэх заалтгүй болно. Тиймээс эмчлүүлэгчид зохих үйлчилгээтэй эмийг ямагт бэлэн байлгах хэрэгтэй. Гэвч монтелукастыг багтрааны цочмог сэдрэлийн үед үргэлжлүүлэн хэрэглэж болно.
    • Монтелукастыг хэрэглэж эхэлснээр, цацаж хэрэглэдэг кортикостеройдын тунг эмчийн хяналтын дор аажмаар багасгах хэрэгтэй/ боломжтой болох ч энэ эмийг ингаляцийн болон ууж хэрэглэх кортикостеройдын оронд шууд орлуулж болохгүй.
    • онтелукастыг биеийн хүчний ачаалал ихсэх үед сэдэрдэг бронхын агчлын эмчилгээнд дангаар нь ашиглах ёсгүй. Дасгал хөдөлгөөний дараа бронхын агчил нь сэдэрдэг хүмүүс дасгал хөдөлгөөнөө хийхийн өмнө бета агонист эмүүдээ хэрэглэсэн байх шаардлагатай яаралтай тусламжийн зорилгоор хэрэглэх цацлагын (богино хугацааны үйлдэлтэй бета агонист) бэлдмэлээ дэргэдээ бэлэн байлгах нь зүйтэй.
    • “Эозинофилийн байдал”:
    • Монтелукаст эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд ховор тохиолдолд эозинофилийн хэмжээ маш ихсэх, заримдаа Чург-Страуссын хам шинж (васкулитын эмнэл зүйн тогтвортой шинж тэмдэг) илэрч болох бөгөөд энэ үед системийн кортикостероид эмчилгээ хийх шаардлага гардаг. Эдгээр эмгэг ихэнхдээ, гэхдээ үргэлж биш, ууж хэрэглэх кортикостероид эмчилгээг бууруулсантай холбоотой байдаг. Эмч нар энэ эмчилгээний үед, эозинофилийн хэмжээ хэт ихсэх, судасны үрэвслийн шалтгаант тууралт, амьсгалын замын шинж тэмдгүүд хүндрэх, зүрхний талын хүндрэлүүд, мөн невропати зэрэг шинжүүд өвчтөнд илрэхээс болгоомжлох буюу анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Монтелукаст ба эдгээр нөхцөлүүдийн учир шалтгааны холбоо бүрэн судлагдаагүй байна. Аспирины үйлдэлд мэдрэг өвчтөн монтелукастыг хэрэглэх үедээ ч аспирин болон бусад дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлүүдээ хэрэглэж байж болно.
    • Мэдрэл сэтгэцийн талаас:
    • Түгшүүр, түрэмгий зан авир эсвэл дайсагнал, сэтгэл түгшил, сэтгэл гутрал, зүг чигийн баримжаа алдагдах, хий юм харах, нойргүйдэл, цухалдах, тайван бус байдал, унтаагаараа босч явах, амиа хорлох бодол ба зан авир (амиа хорлох), мөн чичирч салгалах байдал илэрсэн нь мэдээлэгдсэн байдаг.
    • Өвчтөн болон эмч нар мэдрэлийн эмгэгийн илрэлд сэрэмжтэй хандах хэрэгтэй. Өвчтөнд эдгээр өөрчлөлт гарсан тохиолдолд эмчид мэдэгдэх шаардлагатай. Хэрэв ийм тохиолдол гарвал эмч монтелукастыг үргэлжлүүлэхийн эрсдэл болон ашиг тусыг үнэлэх дүгнэх хэрэгтэй.
    • Левоцитиризин
    • Судалгааны бүтээлүүдэд левоцетиризинийг зөвлөгдсөн тунгаар хэрэглэх үед сэтгэцийн хариу урвал, анхаарал, жолоодох чадвар бууруулдаг болохыг нотолсон баримт байхгүй байна. Гэвч эмчлүүлэгч левоцетиризин хэрэглэсний дараа, машин механизм жолоодох гэх мэт сэтгэцийн бүрэн төвлөрөл болон хөдөлгөөнт зохицуулалт шаарддаг аюултай ажил эрхлэхээс болгоомжлох хэрэгтэй. Левоцетиризинийг согтууруулах ундаа эсвэл бусад төв мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлдаг бэлдмэлтэй хамт хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь анхаарал бууралт, төв мэдрэлийн тогтолцооны үйл ажиллагаа дарангуйлагдах магадлалтай. Левоцитризинийг хэрэглэх үед шээс хаагдах шинж илэрдэг талаар мэдээлэгдсэн байдаг ба эмийг хэрэглэх үед шээс хаагдах эрсдлийг нэмэгдүүлж магадгүй тул урьдал хүчин зүйлс (жишээ нь нугасны гэмтэл, түрүү булчирхайн гиперплази) илэрсэн өвчтөн хэрэглэхэд анхааралтай хандах хэрэгтэй. Шээс хаагдалт илэрсэн тохиолдолд эмчилгээг зогсоо.
    • Монтикоп нь бутилжуулсан гидрокситолуолыг агуулдаг тул арьсанд хэсэг газрын урвал (жишээлбэл, хавьтлын дерматит) эсвэл нүд, салст бүрхэвчийг цочрооход хүргэж болно.
    • 5 Бусад эмүүдтэй харилцан нөлөөлөх ба харилцан нөлөөллийн хэлбэрүүд Монтелукаст:
    • Монтелукастыг багтрааны эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэдэг бусад эмүүдтэй хамт хэрэглэж болно. Бусад эмийн бодистой харилцан үйлчлэлийн судалгаагаар монтелукастын эмнэл зүйн зөвлөмжит тун нь дараах эмнүүдийн фармакокинетикт эмнэл зүйн ач холбогдол бүхий нөлөө үзүүлэхгүй байв. Үүнд: теофиллин, преднизон, преднизолон, жирэмслэлтээс хамгаалах уудаг бэлдмэлүүд (норэтиндрон 1мг/этинил эстрадиол 35мкг), терфенадин, дигоксин, варфарин.
    • Монтелукаст нь СҮРЗА4-ийн оролцоотойгоор хувиралд орж задардаг ба СҮРЗА4-Г өдөөгчид болох фенитоин, фенобарбитал, рифампицин зэрэг эмүүдтэй хамт хэрэглэхдээ, (ялангуяа хүүхдэд), анхаарах хэрэгтэй. Монтелукастыг өргөн хэрэглэгддэг, бамбай булчирхайн даавар, тайвшруулах, сэтгэц нөлөөт эмүүд, стероидын бус үрэвслийн эсрэг эмүүд, бензодиазепин ба хаван буулгах эмүүдтэй хавсран хэрэглэх боломжтой.
    • Монтелукаст нь СҮР 2С8 ферментийн оролцоотойгоор хувиралд ордог (паклитаксел, росиглитазон, репаглинид г.м) эмүүдийн бодисын солилцоог эрс өөрчилдөггүй.
    • Энэ бэлдмэлийг гемфиброзил эсвэл бусад СҮР 2С8-ийг хүчтэй дарангуйлагчидтай хослуулан хэрэглэхэд монтелукастын тунг тохируулах шаардлагагүй боловч эмч, сөрөг урвал илэрч болзошгүйг мэдэж, анхаарах хэрэгтэй. Монтелукастыг СҮР ЗА4-ийн хүчтэй дарангуйлагч болох итраконазолтой хослуулан хэрэглэснээр монтелукастын системийн үйлдэл мэдэгдэхүйц нэмэгдээгүй болно.
    • Левоцетиризин:
    • Левоцетиризин нь элэгний эм задлагч ферментүүдийн идэвхийг дарангуйлах эсвэл өдөөх замаар бусад эмүүдийн фармакокинетикийн үзүүлэлтэд нөлөөлөх магадлал багатай байдаг. Эмийн бодисын харилцан үйлчлэлийн судалгааг рацемик цетиризин ашиглан хийсэн.
    • Цетиризин нь антипирин, псевдоэфедрин, эритромицин, глипизид ба диазепам, азитромицин, кетоконазол, циметидинтэй харилцан нөлөөлдөггүй. Теофилиныг 400 мг тунгаар хамт хэрэглэхэд, цетиризиний клиренс бага зэрэг буурсан (~ 16%) байв. Харин теофиллиний өндөр тун нь цетиризины клиренс-д илүү их нөлөө үзүүлэх магадлалтай.
    • Хоол хүнстэй хамт хэрэглэхэд левоцетиризиний шимэгдэлтийн хурд буурдаг ч шингээлт нь буурдаггүй.
    • Ритонавирийг хамт хэрэглэх үед цетиризиний сийвэн дэх тунгийн AUC-ийг ойролцоогоор 42%-иар нэмэгдүүлж, хагас задралын хугацаа (53%) нэмэгдэж, клиренс (29%) буурсан. Харин Ритонавирын ФК үзүүлэлтэд өөрчлөлт ороогүй. Хэдийгээр рацемик цетиризин нь согтууруулах ундааны нөлөөг ихэсгэдэггүй ч, мэдрэмтгий өвчтөнүүдэд цетиризин эсвэл левоцетиризиныг, согтууруулах ундаа эсвэл төв мэдрэлийн үйл ажиллагааг дарангуйлдаг бусад эмүүдийг нэгэн мэдрэлийн системд нөлөөлдөг болохыг тогтоожээ.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380