Мотомин (Motomin)
China Chemical & Pharmaceutical Co.,Ltd. Hsinfong Plant
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
200 мл · №1
Хэрэглэх заалт
- Мотомин тарилгыг амаар хооллох боломжгүй, ходоод гэдсэнд уураг шингээх чадвар муудсан, уургийн солилцоо, нийлэгжилтийн эмгэг, гэмтэл, түлэгдэлт, ясны хугарал зэрэгт нэмэлт тэжээл болгон хэрэглэнэ.
- Мотомин тарилга хэрэглэх:
- Ходоод гэдэсний замд уургийн шингээлт, боловсруулалт алдагдах үед
- Их хэмжээний түлэгдэлт, ясны хугарал, гэмтэл, цэвэршилт, мэс заслын үед уураг алдсан.
- Уургийн хэрэглээг бууруулснаас үүдэлтэй хоол тэжээлийн дутагдал
- Элэгний хатууралын улмаас уургийн нийлэгжилт, дахин зарцуулалт муудсан үед.
- Бөөрний склероз, шээс хөөх эмийн нөлөөллийн улмаас уургийн нийлэгжилт, дахин зарцуулалт алдагдсан үед
- Гипертиреодизм эсвэл гиперпирексийн улмаас уургийн хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай үед
- Архаг буюу цочмог халдварт өвчтэй өвчтөнд амаар хооллохоос өөр аргаар нэмэлт тэжээл авах шаардлагатай. Тухайлбал, хоол тэжээлийн дутагдал, мэс заслын өмнө болон дараа, бөөрний хатуурал, элэгний эхний шатны хатуурал, фосфорын хордлого, цус багадалт, ходоод, дээрх гэдэсний шархлаа, халдварт өвчний эдгэрэх хугацааг түргэсгэх.
Эсрэг заалт
- Дараах шинж тэмдэгтэй өвчтөнд бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй.
- Элэгний ком эсвэл элэгний ком сэжиглэж буй өвчтөнд
- Бөөрний үйл ажиллагааны дутагдалтай эсвэл өндөр азотемитэй өвчтөнд
- Амин хүчлийн бодисын солилцооны эмгэгтэй өвчтөнд
- Дараах нөхцөлд буй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Ноцтой ацидозтой өвчтөнүүдэд
- Зүрхний дутагдалтай өвчтөнд