Майрепт шахмал (Myrept Tablets)
Chong Kun Dang Pharmaceutical Corp
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · 100 шахмал
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Архаг бөөрнийзүрхэлэгний эмгэгийн үеийн эрхтэн шилжүүлэн суулгах өвчтөнд урьдчилан сэргийлэх зорилгоор циклоспоринкортикостероидтой хослуулан хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Өвчтөн микофенол хүчил түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг бол (эмийн харшил ажиглагдсан байна.)
- Өвчтөн ГГФТ (гипоксантин-гуанин phosphoribosyl-трансфераз) дутагдалтай Леш-ман, Кели-Сиигмиллер зэрэг хам шинжийн (гиперурикеми, дарангуйлах ИМФДГ (инозин монофосфат дегидрогеназ)) дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй.
- Жирэмсэн эмэгтэйчүүд болон хөхүүл эхэд хэрэглэхгүй.
АШИГЛАЛТЫН ТУСГАЙ АНХААРУУЛГА
- Бөөрний хүнд дутагдалтай өвчтөнд (сийвэнгийн түвшин сөрөг үр дагаврыг үүсгэж болно)
- Хоол боловсруулах системийн ноцтой эмгэгтэй өвчтөнд (шинж тэмдгийг улам хүндрүүлэх болно)
- Бөөрний шилжүүлэн суулгасны дараа эрхтний үйл ажиллагааны сэргэлт удаан явагдаж буй өвчтөнд (сийвэнгийн түвшин сөрөг үр дагаврыг үүсгэж болно)