Начу уру баланс (Nachu Uru Balance)
Saga Pharmaceutical Co.Ltd
Эмийн хэлбэр
Нүдний дусал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
15 мл · №1
Хэрэглэх заалт
- Компьютер, гар утас болон зурагтыг удаан ширтсэнээс нүд анивчих тоо буурдаг. Энэ нь таны нүдийг хамгаалж байдаг чухал үүрэгтэй нулимсыг багасгадаг. Мөн энэ нь нүд хуурайших, хуурайшилтаас үүсэх эмгэг, бэрхшээл болон нүд ядрах шалтгаан болдог. Начу Уру Баланс нь нүдний хиймэл нулимс: нулимсны дутагдалтай нүдийг чийгээр хангана.
- Хүний нулимстай ойролцоо эрдэс бодисын тэнцвэр (Sodium ion, Potassium ion, Magnesium ion, Chloride ion, Phosphate ion, Sulfate ion) нь нүдний хуурайшилт болон ядаргааг бууруулдаг.
- Хүний нулимсны бүтцэнд байдаг амин хүчлийн Potassium L-Aspartate болон Глюкоз нь нүдийг хүчилтөрөгчөөр хангаж нүдэнд тэжээл өгөх ба ядарсан нүдийг идэвхитэй болгоно.
- Контакт линз зүүх үед мэдрэгдэх хуурай байдлыг бууруулна. Бүх төрлийн линзэнд хэрэглэж болно. (Зөөлөн, хатуу, О2, нэг удаагийн контакт линз)
- Энэхүү нүдний уусмал нь хүний нүдний рН чанар, осмотик даралттай ойролцоо байдаг. ч Энэхүү нүдний уусмал нь түвэгтэй санагдуулахгүй учраас контакт линзийг авсаны дараа хуурайшсан мэдрэг нүдэнд тааламжтай мэдрэмжийг төрүүлнэ.
- Нүдний ядаргаа, нэмэлт нулимс / хуурайшсан нүд/, зөөлөн болон хатуу контакт линз зүүх үеийн бэрхшээл, нүдний хараа бүрэлзэх /нүдний салстыг ихэсгэх гэх мэт/
Эсрэг заалт
- Эсрэг заалт: Глаукома (Нүдний даралт)