Нафазолин (Nafazolin)
Тунфарм эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Хамрын цацлага
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.1%-10 мл · №1
Хэрэглэх заалт
- Хамрын цочмог үрэвсэл, гайморын хөндийн үрэвсэл, хамрын цус алдалт, харшлын коньюктивит зэрэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн буюу харшилтай бол
- хамрын салстын хуурайшилт үрэвсэл
- 15 хүртэлх насны хүүхдэд
- бамбай булчирхайн томролттой
- хамрын салстын архаг үрэвсэлтэй
- чихрийн шижин өвчтэй
- цусны даралт ихдэлттэй
- зүрхний титэм судасны цусан хангамжийн дутагдалтай
- феохромоцитом өвчтэй
- зүрхний хэм түргэссэн үед
- нүдний хүнд өвчнүүд
- судасны илэрхий хатуурал- атеросклероз
- хаалттай өнцөгт глаукома (нүдний даралт ихсэлт)
- МАО дарангуйлагч эмийг хэрэглэж байгаа буюу хэрэглээгээ зогсоосноос хойш 14 хоноогүй байгаа бол