Наклофен Дуо (Naklofen Duo)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
75 мг · 20 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Үе болон нуруу нугаламын үрэвсэлт ба бүтэцийн өөрчлөлтөт өвчнүүд (ревматоид артрит, ювениль ревматоид артрит, анкилозот спондилит, спондилоартрит, остеоартрит)
- Цочмог тулайн артрит
- Үений орчмийн зөөлөн эдийн хэрлэгийн эмгэгшлүүд
- Нурууны өвдөх хам шинж, мэдрэлийн болон булчингийн өвдөлтүүд
- Бэртэл гэмтлийн болон мэс заслын дараах өвдөлт болон үрэвслүүд
- Эмэгтэйчүүдийн өвчний үеийн өвдөлтийн буюу үрэвслийн хам шинжүүд (анхдагч дисменорей, өндгөвчний үрэвсэл)
- Чих хамар хоолойн үрэвсэлт өвчний үеийн илэрхий өвдөлтийн хам шинжийн үед туслах бодис болгон хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ходоод гэдэсний шархлаа өвчний хурцдал болон ходоод гэдэсний цус алдалт
- Диклофенакт болон уг бэлдмэлийн найрлаганд буй аль нэг бодист хэт мэдрэгшсэн үед
- Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг нөлөөт бусад бэлдмэл болон ацетил салицилийн хүчил хэрэглэсэнтэй холбоотойгоор үүссэн гуурсан хоолойн багтрааны цочмог хөдлөл, чонон хөрвөс болон хамрын салстын цочмог үрэвслийн үед тус тус хэрэглэхгүй.