Натрийн хлорид – Энхийн шүүдэр дуслын эмийн үйлдвэр (Natriin khlorid)
Энхийн шүүдэр дуслын эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Дуслын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.45%-100 мл · №1
0.45%-250 мл · №1
0.45%-500 мл · №1
Хэрэглэх заалт
- Биед шингэн болон эрдэсээ хэвийн замаар нөхөх боломжгүй эсийн гаднах орчны усгүйжилт болон цусны эзэлхүүн багасалтын эмчилгээнд хэрэглэнэ. Мөн бүх төрлийн хурц хордлого, түлэгдэлт, удаан хугацаагаар шингэн алдах, цусан дахь эрдсийн хэмжээ ихтэй өвчтөний цочмог цус алдалтын эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Цусанд хлор, натрийн хэмжээ багасах, эсийн гаднах хэт усгүйжилт, цусны эзэлхүүн ихсэх, хүнд хэлбэрийн бөөрний дутагдал (олигоури/анури бүхий), шингэн болон натри биед хуримтлагдах, компенсаци үгүй зүрхний дутагдал, хаван болон асцит бүхий циррозын үед хэрэглэхийг хориглоно. Мөн нэмэлтээр хэрэглэж буй эмийн бодисын эсрэг заалтыг анхаарна.