Небутамол (Nebutamol)
Yuria-Pharm LLC
Эмийн хэлбэр
Утлагын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 мг / мл-2 мл · №10
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгсэд ба 4-өөс дээш насны хүүхдийн эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг бронхын багтрааны цочмог хөдлөлийг түргэн арилгах, түүнчлэн уламжлалт эмчилгээ үр дүнгүй байгаа бронхын архаг бөглөрөлт өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь ямар нэгэн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй хүмүүс.
- Хэдийгээр сальбутамолыг судсанд тарьдаг уусмал хэлбэрээр, зарим үед шахмал болон лаа хэлбэрээр дутуу төрөлтийн эмчилгээнд хэрэглэдэг боловч түүнийг амьсгалын замаар хэрэглэдэг аэрозоль хэлбэрээр энэ заалтаар хэрэглэхгүй. Сальбутамолыг зулбах аюул тохиолдсон үед хэрэглэхгүй.
- Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх болон бусад хэлбэрийн харилцан үйлчлэл
- Сальбутамолыг пропранолол зэрэг β-адренорецепторыг хориглогч сонгомол бус бэлдмэлтэй хамт хэрэглэхгүй.
- Сальбутамол нь моноаминоксидазыг дарангуйлагч эмийн эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнд хориглох заалтгүй байна..
- Хэрэглэх үеийн онцлог
- Небутамолыг амаар амьсгалын замаар хэрэглэх бөгөөд тарилга эсвэл залгих замаар хэрэглэж болохгүй.
- Бронхын багтрааны эмчилгээг шаталсан хөтөлбөрийн дагуу явуулдаг ба өвчтөний биеийн байдлыг эмнэлзүй болон уушгины үйл ажиллагааны шинжилгээний тусламжтайгаар үнэлэх хэрэгтэй.
- Амьсгалын замаар хэрэглэдэг, богино хугацааны үйлдэлтэй β2-адренорецепторыг идэвхжүүлэгч эмийг хэрэглэх давтамж ихсэх нь бронхын багтрааны хяналт муудсаныг илтгэдэг учир өвчтөнд эмнэлгийн тусламжинд яаралтай хандах шаардлагатай талаар анхааруулах хэрэгтэй. Энэ тохиолдолд өвчтөний эмчилгээг дахин нягтлах шаардлагатай.
- Богино хугацааны үйлдэлтэй β-адренорецепторыг идэвхжүүлэгч эмийг хэт их хэрэглэх нь үндсэн өвчний даамжралыг далдлан бронхын багтрааны хяналт муудахыг нөхцөлдүүлж болох бөгөөд улмаар бронхын багтрааны хүнд явцтай сэдрэл болон нас баралтын эрсдлийг ихэсгэж болно.
- Бронхын багтрааны явц гэнэт болон даамжирч дордох нь амь насанд аюултай байдал бөгөөд энэ нь кортикостероидын хэрэглээг эхлэх эсвэл ихэсгэх шаардлагад хүргэнэ. Эрсдэлт бүлгийн өвчтөнд өдөр бүр амьсгал гаргалтын дээд хурдыг хянахыг зөвлөдөг.
- Үрэвслийн эсрэг эмчилгээ (жишээ нь амьсгалаар хэрэглэдэг кортикостероид) тогтмол хийлгэж байгаа өвчтөнд шинж тэмдэг нь багассан үед ч үрэвслийн эсрэг эмчилгээг үргэлжлүүлэхийг зөвлөдөг ба тэдэнд небутамол бэлдмэл хэрэглэх шаардлагагүй.
- Небутамол бэлдмэлийг гэрээрээ хэрэглэж байгаа өвчтөн дараах зүйлийг анхаарах хэрэгтэй: хэрэв бэлдмэлийн үр дүнтэй тун нь эмгэгийг хөнгөвчлөхгүй байвал эсвэл уг хөнгөвчлөлтийн үргэлжлэх хугацаа багассан бол эмчид хандах хэрэгтэй бөгөөд бэлдмэлийн тун болон түүнийг хэрэглэх давтамжийг өөрөө ихэсгэж болохгүй.
- Биеийн хүчний ачааллын өмнө урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг тооцохгүйгээр шаардлагатай тохиолдолд сальбутамолыг долоо хоногт 2-оос олон удаа хэрэглэж байгаа өвчтөнд эмчилгээг зөв тохируулахын тулд давтан үзлэг шинжилгээ (жишээ нь өдрийн шинж тэмдэг, шөнийн сэрэлт, бронхын багтрааны улмаас үйл ажиллагааны хязгаарлалт зэргийг үнэлнэ) хийх хэрэгтэй. Учир нь эдгээр өвчтөн сальбутамолыг хэт ихээр хэрэглэдэг эрсдэл бүлэгт хамаарна.
- Небутамолыг бусад симпатомиметик бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэж байгаа өвчтөнд болгоомжтой хэрэглэх хэрэгтэй.
- Симпатомиметик бэлдмэлийн (сальбутамолыг оруулаад) хэрэглээ нь зүрх судасны системд нөлөөлж болно. Бүртгэгдсэний дараах хэрэглээний мэдээлэл болон судалгааны нийтлэгдсэн мэдээллээр сальбутамолын хэрэглээтэй холбоотойгоор ховор тохиолдолд зүрхний булчингийн цусан хангамжийн дутагдал илэрсэн байна.
- Сальбутамолын эмчилгээ хийлгэж байгаа зүрхний өвчтэй (жишээ нь зүрхний цус хомсрох өвчин, зүрхний хэмнэл алдагдал эсвэл хүнд явцтай зүрхний дутагдал) өвчтөнд цээж орчим өвдөх эсвэл зүрхний өвчний сэдрэлийг илтгэх бусад шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн тусламжинд хандах хэрэгтэй. Эдгээр шинж тэмдгийг үнэлэхдээ болгоомжтой хандах хэрэгтэй. Учир нь амьсгал давчдах болон цээжээр өвдөх нь зүрхний өвчин болон амьсгалын системийн өвчний аль алиных нь улмаас үүсэж болно.
- Сальбутамолыг бамбай булчирхайн хордлоготой өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ.
- Нэг тунгийн савлагаатай сальбутамол ба ипратропийн бромидыг хамт хэрэглэж байгаа өвчтөнд зарим үед цочмог явцтай хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин үүссэн байна. Иймээс нэг тунгийн савлагаатай сальбутамолыг холинолитик эмтэй хамт мананцаржуулсан утлагын (небулизаци) замаар болгоомжтой хэрэглэх хэрэгтэй. Өвчтөн бэлдмэлийг зөв хэрэглэхтэй холбоотой тохирсон зааврыг авах хэрэгтэй бөгөөд аэрозоль нь нүдэнд цацагдаж орохоос зайлсхийхийг анхаарах хэрэгтэй.
- Бета-2 адреномиметик эмийн эмчилгээний үр дүнд хүнд явцтай цусан дахь калийн түвшин багасах шинж илэрч болох ба энэ нь үндсэндээ тарилгын хэлбэр болон небулайзераар (уусмалыг мананцар болгодог аппарат) хэрэглэх үед ажиглагддаг. Цочмог хүнд явцтай бронхын багтраатай өвчтөнд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Учир нь цусан дахь калийн түвшингийн багасалт нь ксантины уламжлал, стероидууд, шээс хөөх эм хавсарч хэрэглэх болон хүчилтөрөгчийн дутагдлын үед улам хүчжиж болно. Энэ нөхцөл байдлын үед цусан дахь калийн түвшинг хянахыг зөвлөнө.
- Амьсгалын замаар хэрэглэдэг бусад бэлдмэлийг хэрэглэх үеийнхтэй адилаар амьсгал давчдах шинж ихэссэн бронхын гаж агчил тохиолдож болно. Энэ тохиолдолд бэлдмэлийн өөр эмийн хэлбэрийг эсвэл түргэн үйлчилдэг, амьсгалаар хэрэглэдэг бронх өргөсгөгч бусад бэлдмэл яаралтай хэрэглэх хэрэгтэй. Небутамолыг яаралтай зогсоох ба шаардлагатай үед түргэн үйлчилдэг бронх өргөсгөгч бусад бэлдмэл байнга хэрэглэнэ.
- Бета – адреномиметик бусад бэлдмэлтэй адилаар Небутамол нь цусан сахарын түвшинг ихэсгэх зэрэг бодисын солилцооны түр зуурын өөрчлөлт үүсгэж болно.
- Чихрийн шижинтэй өвчтөний ийм өөрчлөлтийг үргэлж засах боломжгүй байдаг учир эдгээр өвчтөнд кетоацидоз үүссэн талаар зарим мэдээлэл байдаг. Кортикостероид хамт хэрэглэх үед уг байдал сэдэрч болно.
- Сальбутамолыг өндөр тунгаар судсанд тарьж эсвэл небулайзер ашиглан хэрэглэж байгаа бронхын багтрааны сэдрэлийн шатанд байгаа өвчтөнд маш ховор тохиолдолд лактоацидоз үүссэн тохиолдол мэдээлэгдсэн (“Гаж нөлөө” хэсгийг үз).
- Цусан дахь лактатын түвшин ихсэх нь амьсгал давчдах болон уушгины дасан зохицлын гипервентиляци үүсгэх бөгөөд энэ нь багтрааны эсрэг эмчилгээний үр дүн хангалтгүй байна гэж буруугаар тайлбарлахад хүргэж улмаар богино хугацааны үйлдэлтэй бета-2 адреномиметик эмийн эмчилгээг оновчгүйгээр эрчимжүүлэхэд хүргэдэг. Иймээс эдгээр өвчтөний цусан дахь лактатын түвшин, улмаар тэдэнд бодисын солилцооны хүчилшил байгаа эсэхийг тус тус хянахыг зөвлөдөг.