Нейроксон (Neirokson)
JSC Halychpharm
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1000 мг-4 мл · №10
500 мг / 4 мл · №10
Хэрэглэх заалт
- Ишемийн харвалтын цочмог үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
- Ишемийн болон цусархаг харвалтын дараах сэргээн засах үед хэрэглэнэ.
- Тархи, нугасны цочмог гэмтлийн үед хавсарсан эмчилгээнд болон сэргээн засах үед хэрэглэнэ.
- Тархины судасны эмгэг, цусан хангамжийн доройтлоос шалтгаалсан танин мэдэхүйн бууралтын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Цитиколин болон эмийн найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг
- Парасимпатик мэдрэлийн системийн тонус ихэссэн үед хориглоно.
- Бусад эмүүд, эмийн хэлбэрүүтэй үүсэх харилцан нөлөө
- Цитиколин нь леводопагийн үйлдлийг хүчжүүлдэг. Меклофеноксат агуулсан эмийн бэлдмэлүүдтэй хамт хэрэглэж болохгүй.
- Хэрэглэх аргын дэлгэрэнгүй мэдээлэл
- Судсанд тарих үед эмийн бэлдмэлийг судсанд аажим (тунгаас хамааран 3-5 минут) тарина.
- Судсанд дуслаар хийх бол дуслын хурдыг минутанд 40-60 дусал байхаар тооцно.
- Тархинд байнга цус алдах тохиолдолд хоногт 1000мг тунгаас хэтрүүлэхгүйгээр судсанд дуслаар (минутанд 30 дусал) дусаана.