Нео-Миксагрип (Neo Mixagrip)
PT. Dankos Farma
Эмийн хэлбэр
Капсул, бүрхүүлтэй
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Нео Миксагрип нь томуугийн төрөл бүрийн шинж тэмдгүүдийг намдаахад зориулсан ханиадны эм бөгөөд жишээлбэл найтаалгах, хамар улайх, салстын үрэвсэл, хамар битүүрэх, хамарнаас нус гоожих, булчингийн өвдөлт, толгой өвдөх /толгой эргэх, халуурах/-д хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлд хэт мэдрэг өвчтөнд хэрэглэхгүй. Элэгний үйл ажиллагааны дутмагшилтай, цусны даралт ихсэх өвчин, нүдний даралт ихсэх өвчин, чихрийн шижин, гуурсан хоолойн багтраа, зүрхний өвчин болон бамбай булчирхайн өвчнүүдийн үед хэрэглэхгүй.