Нейрокон (Neurocon)
Kwality Pharmaceuticals LTD
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Эпилепси – тархмал тоник-клоник ба хэсэгчилсэн таталт
- Жич: НЕУРОКОН нь абсанс (бага уналт буюу “petit mal”) ба миоклоник таталтын үед ихэнхдээ үр дүн муутай байдаг.
- Ерөнхийдөө, атипик авсанстай өвчтөнд таталтыг сэдрээдэг гэсэн “гүймэгхэн” таамаглал бий.
- Гурамсан мэдрэлийн пароксизмаль өвдөлт.
- Литийн эмчилгээнд үр дүнгүй байгаа маник-депрессив солиоролоос урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Карбамазепинд буюу төстэй бүтэцтэй бусад эмүүдэд (гурван цагирагт антидепрессантууд г.м.) хийгээд энэхүү бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшсэн өвчтөн.
- Тосгуур-ховдолын хоригтой, ясны чөмөг дарангуйлагдсан өгүүлэмжтэй буюу элэгний порфирийн өгүүлэмжтэй өвчтөн (жишээ нь: завсарлагаат дахилтат порфири, холимог порфири ба арьсны хожуу порфири г.м.).
- НЕУРОКОН бэлдмэлийг моноамино оксодаза ферментийг хориглогч (MAO-г саатуулагчид) эмүүдтэй хавсруулан хэрэглэхийг хориглоно.