Нейпилепт (Neypilept)
CJSC «Sotex «PharmFirm»
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
125 мг / мл-4 мл · №5
250 мг / мл-4 мл · №5
Хэрэглэх заалт
- Ишемийн харвалтын цочмог үед хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ.
- Ишемийн болон цусархаг харвалтын дараах сэргээн засах үед хэрэглэнэ.
- Тархи, нугасны цочмог гэмтлийн үед хавсарсан эмчилгээнд болон сэргээн засах үед хэрэглэнэ.
- Тархины судасны эмгэг, цусан хангамжийн доройтлоос шалтгаалсан танин мэдэхүйн бууралтын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Хүнд хэлбэрийн ваготони буюу вегетатив мэдрэлийн системийн парасимпатик хэсгийн тонус ихэссэн өвчтөнд хэрэглэхгүй.
- Эмнэлзүйн мэдээлэл хангалтгүй тул 18 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхгүй.