Никорил (Nikoril)
Ferozsons Laboratories Ltd, P.O.
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · 10 шахмал
Хэрэглэх заалт
- Никорандил 20мг шахмалыг зүрхний бахын эсрэг эхний эгнээний эмүүдэд (бета-хориглогчид, кальцийн антагонист) хангалттай хянагдахгүй байгаа, эсрэг заалттай, зохимж муутай зүрхний тогтвортой бах оношлогдсон насанд хүрсэн өвчтөнд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Никорандил, найрлага дах бусад нэгдэлд хэт мэдрэг.
- Шокын байдал (зүрхний шалтгаант шок), хүнд хэлбэрийн гипотензи, зүрхний декомпенсаци, бага даралт, зүүн ховдолын үйл ажиллагааны алдагдалтай
- Цусны даралтыг их хэмжээгээр бууруулдаг тул фосфодиэстераза 5 саатуулагчид (силденафил, тадалафил, варденафил) хэрэглэж буй нөхцөлд
- Цусны даралтыг ноцтой бууруулдаг тул уусдаг гуанилат циклаза идэвхжүүлэгчид (риоцигуат) хэрэглээт
- Гиповолеми
- Уушигны цочмог хаван зэрэгийн үед хэрэглэхийг хориглоно.