Нивамицин (Nivamitsin)
Medopharm private limited
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · 10 шахмал
Хэрэглэх заалт
- Эритромицин нь микробын эсрэг нөлөөт макролидын бүлгийн эм юм.
- Эритромициныг пенициллинд хэт мэдрэг өвчтөний амьсгалын замын халдварууд, хөхүүл ханиад, легионерийн өвчин, кампилобактерийн шалтгаант энтеритийн үед пенициллиний оронд хэрэглэнэ.
- Тэрээр мөн пенициллинд тэсвэртэй стафилококкууд болон хламид ба микоплазмын эсрэг идэвхтэй нөлөөлдөг.
Эсрэг заалт
- Тус антибиотикт хэт мэдрэг хүнд хэрэглэхийг хориглоно. Мөн терфенадин, астемизол, пимозид, цисаприд зэрэг эмийг хэрэглэж байгаа хүнд хамт хэрэглэхгүй. Эритромицинийг дотуур ууж хэрэглэхэд элэгний үйл ажиллагаа алдагдах, элэгний энзимүүд ихсэх, шарлалт хавсарсан болон хавсраагүй элэгний эсийн эсвэл цөс зогшингсолын элэгний үрэвсэл үүсч болзошгүй. Эритромицин нь зохих тунгаар хэрэглэхэд ургийг төрөлхийн тэмбүү өвчнөөс урьдчилан сэргийлэхгүй. Жирэмсэн байхдаа тэмбүүгийн эмчилгээнд эритромицин хэрэглэж байсан эмэгтэйгээс төрсөн нярайд пенициллиний зохих бүлгээс хэрэглэх шаардлагатай.
- Эритромицинийг ловастатинтай хамт хэрэглэхэд бөөрний эмгэгтэй хавсарсан болон хавсраагүй рабдомиолиз илэрсэн талаар мэдээлэгдсэн. Эдгээр 2 эмийг хамт хэрэглэж байгаа тохиолдолд кератинины клиренс болон цусан дах трансаминазын хэмжээг хянаж байх шаардлагатай. Нянгийн эсрэг эмүүд түүн дотор эритромицинийг хэрэглэхэд псевдомембраны энтерколит илэрч болох ба энэ нь амь насанд аюултай байж болохталаар мэдээлэгдсэн. Үүнийг нянгийн эсрэг эм хэрэглэсэнээс үүдэлтэй суулгалтаас ялгаж оношлох нь чухал бөгөөд псевдомембраны энтерколит гэж бүрэн оношилсны дараагаар эмчилгээг хийх ба шингэн дэх электролит болон уургийн ихсэлтийг хянаж, псевдомембраны энтерколитод эмнэлзүйн хувьд үр дүнтэй антибиотикийг сонгож, хүндрэлээс сэргийлэх нь зүйтэй.
- Эритромицинийг ловастатинтай хамт хэрэглэж байгаа тохиолдолдкератинины клиренс болон цусан дах трансаминазын хэмжээг хянаж байх шаардлагатай.