Нобивент плюс (Nobivent Plus)
Ahlcon parenterals Ltd
Эмийн хэлбэр
Утлагын уусмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2.5 мг + 500 мкг-2.5 мл · 21 ширхэг
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Сальбутамол болон ипратропиум бромидын утлагын аппаратаар утаж хэрэглэх уусмалыг (NOBIVENT PLUS) гуурсан хоолойн багтраа өвчний сэдрэлээс сэргийлэх болон гуурсан хоолой тэлэхүрэвслийн эсрэг нэмэлт эмчилгээнд хэрэглэх бөгөөд уушигны архаг бөглөрөлт өвчин болох гуурсан хоолойн архаг үрэвсэлуушиг тэлэгдэх өвчний үеийн зохицуулах эмчилгээнд мөн хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Уг бэлдмэлийн найрлагад байгаа аль нэг бодист хэт мэдрэг болон атропин ба түүний уламжлалын эмүүдэд хэт мэдрэг бол хэрэглэж болохгүй.
- Уг эмийн бэлдмэлд байгаа хослолоор гуурсан хоолойн багтраа болон уушигны архаг бөглөрөлт өвчний эмчилгээнд ихэвчилэн хэрэглэдэг бусад эмүүд болох гуурсан хоолой тэлэгч симпатомиметикүүд, метилксантинууд болон стеройдууд хавсруулан хэрэглэхэд ямар нэгэн гаж нөлөө байдаггүй.
- Сальбутамол болон ипратропиум бромидыг бусад холин идэвхт системийг дарангуйлах эмүүд, бетта – блокаторууд, альфа – адрен идэвхт системийг идэвхжүүлэгч эмүүд, шээс хөөх эмүүд, моноамин оксидаза хориглогчууд болон гурван цагирагт сэтгэл гутралын эсрэг эмүүдтэй хамт хэрэглэхдээ маш сайн анхаарч болгоомжлох хэрэгтэй.