Норадриа (Noradria)
Troikaa Pharmaceuticals Limited
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 мг / мл-2 мл · №5
Хэрэглэх заалт
- Цочмог цусны даралт буурах үед даралтыг хянахад (феохромоцитомэктоми, симпатэктоми, полимиелит, нугасны мэдээгүйжүүлэг, зүрхний булчингийн шигдээс, цусан үжил, цус сэлбэх, эмийн харшил) хэрэглэнэ.
- Зүрх зогсох, гүнзгийрсэн гипотензи үед нэмэлтээр хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Норадреналин Битартрат тарилгыг өвчтөнд цусны эзэлхүүнийг нэмэгдүүлэх эмчилгээг дуусах хүртэл титэм ба тархины артерийн яаралтай арга хэмжээний онцгой тохиолдлоос бусад нөхцөлд цусны эзэлхүүний алдагдал дарангуйлагдсан өвчтөнд хэрэглэхгүй. Хэрэв цусны эзэлхүүнийг нөхөлгүйгээр цусны даралт тогтворжуулалтанд норадреналиныг тасралтгүй хийх бол дараах нөхцөл бүрдэнэ: захын болон төвийн ноцтой судас агшилт үүсэх, бөөрний перфузи болон шээсний гарц багасах, "хэвийн" цусны даралтыг үл харгалзан системийн цусны урсгал муудах, эдийн гипокси, сүүний хүчилшил үүснэ.
- Эмч нар Норадреналиныг амь нас аврахад зайлшгүй шаардлагатай гэснээс өөр нөхцөлд чацархайн болон захын судасны тромбозын (ишеми нэмэгдэж, шигдээсийн талбайг өргөтгөх эрсдэлтэй байдаг) үед хэрэглэхгүй.
- Циклопропан, галотан зэрэг мэдээгүйжүүлэлт үед норадреналин, адреналин судсанд тарьснаар зүрхний булчингийн мэдрэгжилт ихэссэнээр зүрхний автомат цочруулыг нэмэгдүүлдэг. Иймээс норадреналин битартрат тарилгыг циклопропан, галотаны мэдээгүйжүүлэгийн үед ерөнхийдөө ховдолын тахикарди, фибриляци үед хэрэглэхийг хориглоно. Гипокси, гиперкарбитай өвчтөнд норадреналины хэрэглээний дүнд зүрхний шигдээсийн нэг хэлбэр үүсч болно.