Новэкс Амброксол (Noveks Ambroksol)
Herbion Pakistan (Pvt) Ltd
Эмийн хэлбэр
Сироп
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
15 мг / 5 мл-120 мл · №1
15 мг / 5 мл-90 мл · №1
Хэрэглэх заалт
- Өтгөн цэр бүхий амьсгалын замын цочмог ба архаг өвчнүүд:
- Цочмог ба архаг бронхит
- Уушгины үрэвсэл
- Уушгины архаг бөглөрөлтөт өвчин
- Цэр нь сайтар ялгарахгүй байгаа гуурсан хоолойн багтраа
- Гуурсан хоолой тэлэгдэх өвчин.
Эсрэг заалт
- Фруктозын үл тэсвэрлэлт, сахараза/ба изомальтазагийн дутмагшил, глюкоз-галактозын шимэгдэлт дутмагшилын хам шинж:
- Жирэмсний эхний гурван сард
- Бэлдмэлийн найрлаганд буй аль нэгэн бодист хэт мэдрэгшилт.
- Гуурсан хоолойн хөдөлгөөнт үйл ажиллагаа өөрчлөгдсөн, цэр үүсэлт ихэссэн, ходоод-гэдэсний шархлаа өвчиний хурцдалын үед буй өвчтөнд ба жирэмсний хоёр ба гуравдугаар гурван сард болон хөхүүл үед уг бэлдмэлийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай.
- Бөөрний үйл ажиллагаа өөрчлөгдсөн болон элэгний үйл ажиллагааны хүнд хэлбэрийн дутмагшилтай өвчтөнд Новэкс амброксол бэлдмэлийг онцгой болгоомжтой хэрэглэх шаардлагатай бөгөөд энэ үед өвчтөнд бэлдмэлийг хол зайтай хэрэглэх буюу бэлдмэлийн тунг багасгаж хэрэглэх дэглэмийг баримтлах нь зүйтэй.