Opens in a new tab
Нэвтрэх
  • Новорапид Флекспен (Novorapid Flekspen)

    Novo Nordisk Production SAS
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал + урьдчилан дүүргэсэн тариур
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    100 ОУН / мл - 3 мл · №5
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Чихрийн шижингийн эмчилгээнд 1-с дээш насны хүүхэд, өсвөр насныхан болон насанд хүрэгчдэд хэрэглэнэ.
    • Идэвхтэй бодисын эсвэл хольц бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.
    • Хэрэглэхтэй холбоотой анхааруулга, сэргийлэх арга хэмжээ
    • Хэрэв өвчтөн цагийн зөрүүтэй бүсэд аялах болвол хоол хүнс болон инсулин эмчилгээ хийлгэх цагаа хэрхэн тохируулах талаар эмчээс зөвлөгөө авсан байх ёстой.
    • Цусан дахь глюкозын хэмжээ ихсэх ()
    • Бэлдмэлийн тунг тохируулж чадаагүй эсвэл эмчилгээг тасалдуулсан тохиолдолд ялангуяа 1-р хэвшинжийн чихрийн шижинтэй өвчтөний цусан дахь глюкозын хэмжээ ихсэж кетоацидоз үүсч болно.
    • Цусан дахь глюкозын хэмжээ багасах ()
    • Хооллох хугацаа оройтох эсвэл биеийн эрчимтэй дасгал хөдөлгөөнийг гэнэт их хэмжээгээр хийх үед цусан дахь глюкозын хэмжээ багасдаг. Ялангуяа хүүхдэд, (ихэвчлэн суурь-болюс эмчилгээний үед) цусан дахь глюкозын хэмжээ хэт багасах эрсдэлийг бууруулахын тулд хэрэглэж байгаа инсулины тунг хоол хүнс болон биеийн хүчний ачаалалтай сайтар тохируулахад анхаарч, цусан дахь глюкозын хэмжээг тогтмол хянаж байх хэрэгтэй. Инсулины хэрэгцээт тунгаас хийж буй инсулины тун хэт өндөр бол цусан дахь глюкозын хэмжээ багасна. Инсулины эрчимжүүлсэн эмчилгээний үр дүнд цусан дахь глюкозын хэмжээ нь богино хугацаанд хэвийн болох үед гипогликемийн шинж нь өмнөхөөсөө өөрчлөгдөх магадлалтай тул сайтар анхаарч тохирсон арга хэмжээг авч байх ёстой. Энэ өвчинд олон жил нэрвэгдсэн өвчтөнд эдгээр анхааруулах шинж тэмдгүүд их бүдгэрсэн байдаг.
    • Богино хугацааны үйлдэлтэй аналоги инсулины бэлдмэлүүдийн фармакодинамикийн онцлогтой холбоотойгоор цусан дахь глюкозын хэмжээ багасалт хүний инсулины уусмалтай харьцуулахад тарилга хийсний дараа эрт илэрнэ. НовоРапидыг® хоолтой шууд хамааралтай хэрэглэдэг тул хоолны шимэгдэлтийг саатуулах эм хэрэглэж байгаа болон хавсарсан өвчтэй хүмүүст бэлдмэлийн үйлдэл түргэн эхэлж болохыг анхаарах хэрэгтэй. , ялангуяа халдварт өвчнүүд болон халууралт нь өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэдэг. бөөрний хавсарсан эмгэгтэй эсвэл бөөрний дээд булчирхай, гипофиз, бамбай булчирхайн өвчтэй бол инсулины тунг өөрчлөх шаардлагатай. Инсулиныг өөр төрлийн инсулины бэлдмэлээр солих үед цусан дахь глюкозын хэмжээ багасах анхны дохиот шинж тэмдгүүд өөрчлөгдөх ба түрүүчийн хэрэглэж байсан инсулины бэлдмэлтэй харьцуулбал сул илэрнэ.
    • Өөр төрлийн инсулины бэлдмэлд шилжих
    • Өвчтөнийг өөр төрлийн эсвэл өөр үйлдвэрлэгчийн (нэгж тунгийн хэмжээ эсвэл үйлдвэрлэгч зэрэг нь өөр өөр байх) инсулинд шилжүүлэхдээ заавал эмчийн хатуу хяналтын дор хийдэг. Учир нь одоо тарих инсулины тун, хоногт тарих тоо зэргийг өмнө хэрэглэж байсан инсулины бэлдмэлээс ялгаатай өөрчлөх шаардлага гарна. Эдгээр өөрчлөлтүүдийг хийхэд хэдэн долоо хоног, магадгүй хэдэн сар ч шаардагдаж болно.
    • Тарилга хийхэд илрэх хэсэг газрын урвал
    • Бусад инсулинтэй адилаар тарьсан хэсэгт өвдөх, улайх, чонон хөрвөс туурах, үрэвсэх, хөхрөх, , хавдах шинжүүд илэрч болзошгүй. Заасан хэсэгт тарилга хийх газрыг тогтмол сольж байх нь эдгээр нөлөөг багасгах, сэргийлэхэд тустай. Ихэвчлэн хэдэн өдөр, долоо хоногийн дараа эдгээр урвал нь намждаг. Цөөн тохиолдолд тарилга хийсний дараа үүсэх урвалаас болж НовоРапид® хэрэглэхийг зогсоох хэрэг гардаг.
    • Арьс, арьсан доорх эдийн эмгэгшлүүд
    • Тарилга хийсэн тухайн хэсэг газарт өөхөн дистрофи болон арьсны амилоидоз үүсэх эрсдэлийг бууруулахын тулд тарилга хийх хэсгээ байнга сэлгэж байхыг эмчлүүлэгчдэд зөвлөх хэрэгтэй. Эдгээр урвалын улмаас тарьсан хэсэгт инсулины шимэгдэлт удааширч, гликемийн хяналт буурах эрсдэлтэй. Тарилга байнга хийдэг хэсгийг тарилгад хамруулж байгаагүй хэсгээр гэнэт солих нь үүсгэх боломжтой. Ингэж солих тохиолдолд цусан дахь глюкозын хэмжээг хянах хэрэгтэй бөгөөд мөн чихрийн шижингийн эсрэг эмийн тунг дахин тохируулах шаардлагатай.
    • Тиазолидинедион болон инсулины бэлдмэлийг хавсарч хэрэглэх
    • Инсулиныг тиазолидинедионтай хавсарч хэрэглэхэд зүрхний үйл ажиллагааны дутагдалд орсон тохиолдлууд бүртгэгдэж байсан бөгөөд ялангуяа зүрхний үйл ажиллагааны дутагдалтай хүмүүст үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Хэрэв инсулины бэлдмэл, тиазолидинедионыг хавсран хэрэглэх бол энэ бүхнийг анхаараарай. Хавсран хэрэглэх тохиолдолд өвчтөнд зүрхний үйл ажиллагааны дутмагшлын шинжүүд, жин нэмэх, хавагнах зэрэг шинж илэрч болохыг анхаар. Зүрхний үйл ажиллагаа алдагдахад тиазолидинедионыг хэрэглэхийг зогсоох шаардлагатай.
    • Эмийн бэлдмэлийг санамсаргүй алдаж холих эсвэл буруу хэрэглэхээс зайлсхийх
    • НовоРапид® болон бусад инсулины бэлдмэлүүдийг хооронд нь санамсаргүй хольж солихоос сэргийлж тарилга бүрийн өмнө инсулины шошгыг үргэлж шалгаж байхыг өвчтөнүүдэд зааж зөвлөсөн байх шаардлагатай байдаг.
    • Инсулины эсрэг бие
    • Инсулин хэрэглэх явцад инсулины эсрэг бие үүсч болдог. Цөөн тохиолдолд энэхүү инсулины эсрэг бие үүсч болох бөгөөд гипер болон гипогликемид хүргэхээс сэргийлж, хэрэглэх инсулины тунг заавал тохируулах шаардлага гарч болно.
    • Бусад төрлийн эмийн бэлдмэлтэй харилцан үйлчлэх ба бусад төрлийн харилцан үйлчлэл
    • Глюкозын солилцоонд нөлөөлдөг, энэ эмтэй харилцан нөлөөлж болзошгүй олон төрлийн эмийн бэлдмэл бий. Үүнд:
    • Дараах бодисууд нь өвчтөний инсулины хэрэгцээг бууруулж болно. Үүнд: чихрийн шижингийн үед ууж хэрэглэдэг шахмал эмийн бэлдмэлүүд, моноаминоксидаза ферментийг саатуулах эмүүд (MAOI), бетаблокаторууд, ангиотензин хувиргагч ферментэд (ACE) хориг үүсгэдэг эмүүд, салицилатууд, анаболик стериодууд болон сульфонамидууд орно.
    • Дараах бодисууд нь өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэж болзошгүй. Үүнд: жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх шахмал эмийн бэлдмэлүүд, тиазидын бүлгийн эм, глюкокортикоидууд, бамбай булчирхайн дааврын бэлдмэл, симпатомиметик эм, болон даназол орно.
    • Бета-хориглогч эмүүд цусан дахь сахар багасах үед илэрдэг шинж тэмдгүүдийн илрэлийг бүдэгрүүлдэг.
    • Октреотид / ланреотид бэлдмэл инсулины хэрэгцээг ихэсгэж эсвэл багасгаж үйлчилдэг.
    • Согтууруулах ундаа инсулины цусан дахь глюкозын хэмжээг багасгах үйлдлийг хүчжүүлж эсвэл инсулины гипогликемийн нөлөөг бууруулдаг.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !