Нурофен /гүзээлзгэний амттай/ (Nurofen /guzeelzgenii amttai/)
Reckitt Benckiser Healthcare (UK) Limited
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх хөвмөл
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг / 5 мл-100 мл · №1
100 мг / 5 мл-150 мл · №1
Хэрэглэх заалт
- Хүүхдийн Нурофен® хөвмөлийг 3 сараас 12 хүртэл насны хүүхдэд шинж тэмдгийн эмчилгээнд халуурах шинж бүхий амьсгалын замын цочмог өвчнүүд (үүнд томуу орно), хүүхдийн халдварууд, бусад халдварт үрэвсэлт өвчнүүдийн болон тарилгын дараах урвалын үед халуун бууруулах зорилгоор хэрэглэнэ.
- Хөнгөн, дунд зэргийн хүчтэй өвдөлтийн эсрэг шинж тэмдгийн эмчилгээнд бэлдмэлийг хэрэглэнэ, үүнд: шүдний өвдөлт, толгойн өвдөлт, мигрень, мэдрэлийн өвдөлт, чихний өвдөлт, хоолой өвдөх, үений холбоосын суналтын өвдөлт, булчингийн өвдөлт, хэрэхийн гаралтай өвдөлт, үений өвдөлт.
- Бэлдмэл нь өвдөлт намдаах болон үрэвслийн эсрэг шинж тэмдгийн эмчилгээнд зориулагдсан ба өвчлөлийн даамжралд нөлөөлөхгүй.
Эсрэг заалт
- Ибупрофен болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс
- Бронхын багтраа, хамар ба хамрын дайвар хөндийн дахилтат ургацаг бүрэн ба бүрэн бусаар хавсрах, ацетилсалицилын хүчил болон стероид бус үрэвслийн эсрэг бусад бэлдмэл зохидоггүй хүмүүс (ялангуяа өгүүлэмжтэй)
- Хоол боловсруулах замын шархлааны цооролт буюу эсвэл цус алдалтын өгүүлэмжтэй хүмүүс (стероид бус үрэвслийн эсрэг бэлдмэл хэрэглэсний улмаас сэдэрсэн)
- Хоол боловсруулах замын улайлтат-шархлаат өвчин (ялангуяа ходоод, 12 хуруу гэдэсний шархлаат өвчин, Кроны өвчин, бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл), шархлааны цус алдалтын идэвхтэй үе буюу өгүүлэмжтэй байх (шархлаа өвчин буюу эсвэл шархлааны цус алдалтын 2 ба түүнээс олон батлагдсан тохиолдол)
- Хүнд хэлбэрийн элэгний дутагдал буюу эсвэл идэвхтэй шатанд байгаа элэгний өвчин
- Хүнд хэлбэрийн бөөрний дутагдал (креатинины клиренс <30 мл/мин), батлагдсан гиперкалиеми
- Зүрхний ээнэгшилгүй дутагдал, гол судас ба титэм судас холбох ажилбарын дараах үе
- Тархины судасны буюу эсвэл өөр бусад цус алдалт
- Гемофили ба цусны бүлэгнэлтийн бусад өөрчлөлт (ялангуяа цусны бүлэгнэлт багасах), цусархаг эмзэгшил
- Жирэмсний 20 дахь долоо хоногоос илүү хугацаатай
- Фруктоз зохидоггүй хүмүүс, глюкоз-галактозын шимэгдэлтийн алдагдлын хам шинж, сахараз-изомальтазын дутагдал
- Хоногийн аспирины тунг 75 мг-аас илүү эсвэл бусад СБҮЭБ-ийг хэрэглэх