Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Нурокаинд (Nurokind)

    Mankind Pharma Limited
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил
    Тун, савлагааҮнийн дээд хязгаарЭМД-аас хариуцахДаатгуулагч төлөх

    1500мкг-1мл – 4

    Савлагаа: 4
    Дээд үнэ
    ЭМД
    Төлөх
    тарилгын уусмал | F20210325BP07882
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Захын мэдрэлийн эмгэг
    • В12-аминдэмийн дутагдлаас шалтгаалсан Мегалобласт цус багадалт
    • 2 Эмийн тугналт ба хэрэглэх арга
    • Насанд хүрэгчдэд: өдөрт 1 туншил /Мекобаламин 500 мкг/тунгаар булчинд эсвэл венийн судсанд тарих ба давтан тунг долоо хоногт 3 удаа тарина. Эмчлүүлэгчийн нас болон өвчний шинж тэмдэгээс хамааран тунг тохируулж болно.
    • Мегалобластын цус багадалт
    • Насанд хүрэгчдэд: өдөрт 1 туншил /Мекобаламин 500 мкг/тунгаар булчинд эсвэл венийн судсанд тарих ба давтан тунг долоо хоногт 3 удаа тарина. Эмчилгээ эхэлснээс 2 сарын дараа, тунг аажмаар багасгасаар 1-3 cap тутамд 1 туншилд хүргэнэ.
    • Энэ бэлдмэлийн найрлагад орсон бодисууд, кобальт болон аминдэмд хэт мэдрэг өвчтөнүүдэд хэрэглэхийг хориглоно.
    • 4 Хэрэглээтэй холбоотой анхааруулга, сэрэмжлүүлэг
    • Мекобаламин тарилгын мэдэгдэхүйц эерэг үр дүн илрээгүй л бол, 1 cap ба түүнээс дээш хугацаагаар зорилгогүй хэрэглэхгүй байх.
    • Цусны даралт багасах, амьсгаадах зэрэг анафилаксийн хэт мэдрэгшлийн урвал үзүүлж болох учраас тариаг хийх үед эмчлүүлэгчдээ анхааралтай ажиглаж байх хэрэгтэй. Дээр дурьдсан шинж тэмдэгүүд илэрвэл, эмчилгээг шууд зогсоож, шаардлагатай арга хэмжээ авна.
    • Хэрэв боломжтой бол В12-аминдэмийн дутагдалтай гэсэн онош бүрэн батлагдаагүй байхад эмчилгээг эхлэхгүй байх. Эмчилгээг шууд эхлүүлэх шаардлагатай гэж үзсэн бол В12 аминдэм ба фолийн хүчлийн дутагдлын оношийг тогтоох зорилгоор цусны дээжийг авч, цус багадалтын шалтгааныг мэдсэн тохиолдолд өвчтөнд В12 аминдэм ба фолийн хүчлийн дутагдлын аль алиныг нь хослуулан зохих эмчилгээг эхлүүлнэ. Мөн улаан эсийн хэмжээг тогтмол ажиглах хэрэгтэй.
    • Хэдийгээр В12-аминдэмийн дутагдал болон фолийн дутагдлуудын эмнэл зүйн шинж ижил төстэй ч, тэдгээрийг заавал ялган оношлох шаардлагатай. Учир нь В12 амин дутагдлаас үүдэлтэй мегалобластын цус багадалтанд фолийн хүчлийг дангаар хэрэглэснээр эмнэлзүйн шинж тэмдгийг багасгах ч мэдрэлийн шинж тэмдгүүдийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжгүй учраас мэдрэлийн тогтолцооны хүнд хэлбэрийн өөрчлөлт, тархи нугасны хавсарсан доройтолд хүргэж болзошгүй юм. В12 амин дэмийг хоногт 10 мг-с их тунгаар хэрэглэх нь фолатийн дутагдалтай өвчтөнд гематологийн эерэг хариу урвал үзүүлдэг хэдий ч жинхэнэ оношийг төөрөгдүүлэх эрсдэлтэй. Эсрэгээрээ фолийн нь хүчлийн таамаг эмчилгээ нь В12 амин дэмийн дутагдлыг оношлох замыг бүдэгрүүлдэг. Энэ бэлдмэлийн найрлагад бензилийн спирт агуулагддаг учраас түүнийг 2-с доош насны хүүхдэд хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй. Нярай хүүхдэд огт хэрэглэхгүй.
    • 5 Бусад эмүүдтэй харилцан нөлөөлөх ба харилцан нөлөөллийн хэлбэрүүд
    • Неомицин, аминосалицилийн хүчил, Н2-хориглогч ба колхицинтой хамт хэрэглэхэд хоол боловсруулах замаар В12 аминдэмийн шимэгдэлт саатдаг.
    • Жирэмслэлтийн эсрэг уудаг эмүүд В12 аминдэмийн цусан дахь түвшрүүлгийг бууруулдаг.
    • Хлорамфениколыг хамт хэрэглэж байгаа тохиолдолд В12 аминдэмийн цус багадалтын эсрэг үйлдлийн хүч буурдаг.
    • Олон эмүүдийн харилцан нөлөөллүүд эм зүйн ач холбогдол багатай боловч цусан дахь түвшрүүлгийн хэмжээг тооцох хэрэгтэй.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380