Офло-БКРС (Oflo-BKRS)
BKRS Pharma Pvt.Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
200 мг-100 мл · №1
Хэрэглэх заалт
- Офлоксацин нь 4-фторхниолон бөгөөд нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, грам эерэг, сөрөг нянд үйлчилнэ.
- Түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдэсэн дараах халдваруудад хэрэглэнэ.
- Амьсгалын доод замын архаг болон цочимог халдвар
- Шээсний дээд болон доод замын архаг болон цочимог халдвар: пиелонефрит, үжил (септикаеми)
- Арьс болон зөөлөн эдийн халдварууд
- Микробиологийн үзүүлэлтээр дараах эмгэгтөрөгчид түүнд мэдрэг:
- Staphylococcus aureus (метициллинд тэсвэржсэн стафилакоккууд хамаарна), Staphylococcus epidermidis, Neisseria species, Escherichia coli, Citrobacter, Klebsiella, Enterobacter, Hafnia, Proteus (indole-эерэг болон indole-сөрөг омгууд), Salmonella, Shigella, Acinetobacter, Yersinia enterocolitica, Campylobacter jejuni, Aeromonas, Plesiomonas, Vibrio cholerae, Vibrio parahaemolyticus, Haemophilus influenzae, Chlamydiae, Legionella, Gardenerella.
- Streptococci, Serratia marcescens, Pseudomonas aeruginosa, Clostridium species болон Mycoplasmas-ын мэдрэг чанар нь харилцан адилгүй байна.
- Агааргүйтэн нянгууд (Fusobacterium species, Bacteroides species, Eubacterium species, Peptococci, Peptostreptococci гэх мэт) түүнд тэсвэржсэн.
- Treponema pallidum-д нөлөөлөхгүй.
Эсрэг заалт
- Эмийн найрлагад орсон бодисуудад болон офлоксацинд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
- Урьд нь тендинитээр (булчин шөрмөс үрэвсэх) өвчилж байсан хүнд хэрэглэхгүй.
- Эпилепситэй эсвэл унадаг хүнд офлоксацин болон 4-хинолинууд эсрэг заалттай.
- Амьтанд хийсэн судалгаагаар өсөж буй амьтаны үений мөгөөрсийг гэмтээх эрсдэл байсан тул бага насны хүүхэд, өсвөр насныхан, жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхийг хориглоно.
- Глюкоз-6-фосфатдегидрогеназа ферментийн дутагдалтай хүнд хинолины бүлгийн бэлдмэлийг эмчилгээнд хэрэглэх явцад цус задралын урвал илэрч болзошгүй.