Офло (Oflo)
Sunway (India) PVT.LTD
Эмийн хэлбэр
Нүдний тосон түрхлэг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.3%-5 г · №1
Хэрэглэх заалт
- Офло нүдний тосон түрхлэгийг насанд хүрсэн хүн болон хүүхдэд Офлоксацин-мэдрэг организмаар үүсгэгдсэн нүдний гаднах халдварын эмчилгээ (нүдний салст бүрхэвчийн үрэвсэл мөн эвэрлэг, нүдний салст бүрхэвчийн үрэвсэл гэх мэт)-ий хэсэг газрын эмчилгээнд хэрэглэнэ. Нярайн нүдний үрэвслийг эмчлэх үеийн аюулгүй байдал болон үр нөлөө нь судлагдаагүй байна.
Эсрэг заалт
- Офло нүдний тосон түрхлэгийг офлоксацин болон бэлдмэлийн найрлага дах аль нэг бодист хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэж болохгүй.