Офлоксацин ба глюкозын уусмал (Ofloksatsin ba glyukozyn)
Sichuan Kelun Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.2 г-100 мл · №1
Хэрэглэх заалт
- Офлоксацинд мэдрэг нянгийн гаралтай дараах төрлийн өвчнүүдийг эмчлэхэд хэрэглэнэ:
- Шээс бэлгийн замын халдварууд: шээсний замын хүнд болон хөнгөн хэлбэрийн халдварууд, нянгийн шалтгаант түрүү булчирхайн үрэвсэл, нейссериа гонорейн гаралтай шээсний сүвийн болон умайн хүзүүний үрэвсэл /бусад фермент ялгаруулагч нянгаар үүсгэгдсэн халдварт/
- Амьсгалын замын халдварууд: Грам сөрөг бактериас үүсэлтэй архаг бронхит болон хатгааны хурц үе
- Ходоод гэдэсний замын халдварууд: Шигелла, сальмонелла, эшериха коли /энтеротоксик хэлбэр /, парагемолитик вибрион, моноспор зэргээс үүссэн халдварууд
- Хижигийн халууралт
- Ясны болон үений халдварууд
- Арьс болон арьсны давхрагын халдварууд
- Цусан үжил / септицеми / болон бусад системийн халдварууд орно.
Эсрэг заалт
- Офлоксацинд болон фторхинолины бүлгийн нянгийн эсрэг бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс хэрэглэхийг цээрлэнэ.