Офлоксацин – Kraspharma PJSC (Ofloksatsin)
Kraspharma PJSC
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 мг / мл-100 мл Bottle · №1
2 мг / мл-100 мл PVC · №1
Хэрэглэх заалт
- Офлоксацинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн халдварт – үрэвсэлт өвчнүүдэд:
- Пиелонефрит, шээс дамжуулах замын хавдарын хүндрэл
- Түрүү булчирхайн үрэвсэл, эпидидимит, орхит
- Бага аарцгийн эрхтний халдварууд (ялангуяа хосолсон эмчилгээнд)
- Цусан үжил (дэрх үүсгэгчүүдээс шалтгаалсан шэс бэлгийн системийн халдвараас шалтгаалсан).
- Офлоксациныг бусад бактерийн эсрэг эмийн хэрэглээний дараах халдварт ба үрэвсэлт өвчнийг эмчлэхэд ашиглаж болно:
- Арьс, зөөлөн эдийн халдвар
- Яс, үе мөчний халдварууд
- Цистит, шээс дамжуулах замын хүндрэлгүй халдвар
- Цочмон синусит
- Гуурсан хоолойн архаг үрэвслийн сэдрэл
- Эмнэлгийн дотоод хатгалгаа
- Дархлааны байдал мэдэгдэхүйц буурсан (жишээлбэл, нейтропенитэй) өвчтөнд офлоксацинд мэдрэмтгий бичил биетний улмаас үүсэх халдвараас урьдчилан сэргийлэх.
- Офлоксациныг хэрэглэх үед бактерийн эсрэг эмийг зохистой хэрэглээний талаарх үндэсний албан ёсны зөвлөмж, түүнчлэн тодорхой бүс нутагт эмгэг төрүүлэгч бичил биетний мэдрэмтгий байдлыг харгалзан үзэх шаардлагатай.
Эсрэг заалт
- Офлоксацинд, хинолоны уламжлалын бусад эмэнд буюу бэлдмэлийн найрлага дахь бусад бодист хэт мэдрэг; уналт таталттай (өгүүлэмжтэй болон одоо унаж татдаг); фторхинолоны уламжлалын бэлдмэл хэрэглээд шөрмөс гэмтсэн өгүүлэмжтэй; хүүхэд ба 18 хүртэлх насны өсвөр үеийнхэн; жирэмсэн (ургийн мөгөөрсний өсөлтийн цэг гэмтэх эрсдэлийг бүрэн үгүйсгэхгүй); хөхүүл үе (хүүхдийн ясны өсөлтийн цэгийн мөгөөрс бүрэн гэмтэх эрсдэлийг үгүйсгэхгүй) зэрэгт хэрэглэхийг цээрлэнэ.