Окситоцин (Oksitotsin)
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Олон улсын нэршил
5 ОУН / мл – 1 мл · 10 ампул
Хэрэглэх заалт
- Төрөлтийг сэдээх, эрчимжүүлэх, төрсний болон үр хөндөлтийн дараах умайн атонийн цус алдалт, ургийн нөөц үйл ажиллагааг үнэлэх окситоцины сорилд хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Окситоцинд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Эхийн аарцаг ба ургийн толгойн үл тохироо, төрөх замын механик саад, ургийн хөндлөн эсвэл ташуу байрлал, ихэс эсвэл судас түрүүлэх, хүй унжих, ургийн дистресс, умай урагдах өндөр эрсдэлтэй үед хэрэглэхгүй.
- Кесар хагалгаа эсвэл умайн бусад мэс заслын сорви, хэт суналттай умай, умайн хэт агшилт, төрөлтийг үтрээгээр явуулах боломжгүй үед хэрэглэхгүй.